Их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завджээ

Их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завджээ

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгах үеэр БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ.

Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг нээж, үзлэг хийхэд их хэмжээний валют буюу 248,900 ам.доллар, 200,000 юань авч явсан нь илэрсэн байна. Зорчигч их хэмжээний валют авч яваа гэдгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.

Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж