"Сургууль орчмын бүсэд зохиомол түгжрэл үүсдэг" | News.MN

"Сургууль орчмын бүсэд зохиомол түгжрэл үүсдэг"

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

"Сургууль орчмын бүсэд зохиомол түгжрэл үүсдэг"

"Сургууль орчмын бүсэд зохиомол түгжрэл үүсдэг"

Нийслэлийн авто замын түгжрэл цаг хумсалсан, бухимдал үүсгэсэн асуудал болоод удаж буй. Өглөө ажил сургууль цэцэрлэг цуглах, буюу 07:30-09:00, өдөр 11:50-13:00 цаг орой тарах буюу 17:00-19:30 цагийн хооронд хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрч байна. Мэдээж энэ бол түгжрэлийн хамгийн гол шалтгаан болох хот төлөвлөлттэй холбоотой ба засаг захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг гэх мэт хамгийн олон хүний оролцоотой үйл ажиллагаа явуулдаг объектууд хотын төвд  байрладагтай шууд холбоотой юм.  Сурагчид аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн амарсан учраас замын түгжрэл мэдэгдэхүйц багасаад буй.

Энэ  талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн  Ч.Чимэдбатаас тодруулахад “Сургуульд сурч байгаа сурагчид  харьяаллын дагуу сургуульд сурах нь ховор. Тухайлбал, хотын баруун захаас  төв рүү  хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхөөр эцэг эхчүүд хувийн машинаараа хүргэж өгдөг. Энэ нь эргээд сургууль орчмын бүсэд зохиомол түгжрэлийг үүсгэдэг. Одоогийн байдлаар  сургууль амарсан байгаа учраас  замын ачаалал нь багассан нь илт  мэдэгдэж байгаа байх. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд нийтийн тээврийг сонгож зорчвол  замын хөдөлгөөний ачаалал буурах, зорчигчид цаг хэмнэх боломжтой юм. Тээврийн цагдаагийн албанаас зорчих хэсгийн нийтийн тээврийн хэрэгсэл явахад  зориулагдсан эгнээг чөлөөтэй байлгах тал дээр хурдан шуурхай ажиллаж байгаа” гэв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж