Тавантолгойн II шатны хэлэлцээр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Тавантолгойн II шатны хэлэлцээр эхэллээ

Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгой төслийн хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл хийлээ. Тавантолгойн хэлэлцээр  энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн. Хэлэлцээрийн явцад Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих чиглэлээр хийсэн ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсаныг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолсон.  

Тэрбээр “Монгол Улс санхүүгийн эрсдэл үүрэхгүй учир хөрөнгө оруулагч талаас концессийн  гэрээ  ямар байх талаар  анхны төсөл гаргаж  өгөх хүсэлт тавьсан. Манай ажлын хэсэг суугаад бидний санаа зовж байсан бүх асуудлууд туссан  байна гэж үзсэн. Энэ бол их чухал. Хэлэлцээрийн ширээнд Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хуульзүйн яам,  Зам тээврийн яам, Ерөнхий сайдад  шууд хамаардаг Хөрөнгө оруулалтын газар, Эрдэнэс  Тавантолгой, Монголын төмөр зам компаниуд мэргэжлийн  түвшинд татагдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж, нэгдмэл ойлголтод хүрсэн. Энэ долоо хоногийн ажил тун хариуцлагатай байх болно. Бидний зүгээс банкны шаардлагыг хангасан баримт бичгийг дундаасаа  гаргах  учиртай. Анхнаасаа харилцан ашигтай, эрх ашгийн тэнцвэрийг хангасан,   нээлттэй, мэдээллийг ил тод өгөх зарчмаар ажиллаж байгаа”  гэх мэдээллийг өглөө.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж