Хятадын иргэн их хэмжээний доллар, юань нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Хятадын иргэн их хэмжээний доллар, юань нэвтрүүлэхийг завджээ

Хятадын иргэн их хэмжээний доллар, юань нэвтрүүлэхийг завджээ

-Хятадын иргэн 248.900 доллар, 200.000 юань нэвтрүүлэхийг завджээ-

Их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж хилээр нэвтрүүлэхийг завджээ.  Тодруулбал, Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд саяхан Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентген аппаратаар шалгажээ. Энэ үеэр БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар нягтлах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200 мянган юань авч явсан нь илэрчээ.

Үүний дагуу Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж уг хэргийг  үргэлжлүүлэн шалгаж байна. 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж