Демо арилжааны системийг шинээр нэвтрүүллээ | News.MN

Демо арилжааны системийг шинээр нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Демо арилжааны системийг шинээр нэвтрүүллээ

Демо арилжааны системийг шинээр нэвтрүүллээ

Монголын хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг  нэвтрүүлж, ашиглалтад орууллаа. Демо буюу хийсвэр арилжааны систем нь бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр арилжаанд орж, үнэт цаасны арилжаанд оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах ач холбогдолтой систем юм.

Иргэд энэхүү системийг ашиглан өөрийн демо дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, МХБ-д бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж, холбогдон гарах брокерын шимтгэлийг төлөх зэргээр МХБ дээр явагддаг бодит арилжааны туршлагыг олж авахаас гадна тус системийн  "Дансны шинжилгээ" функц нь таны хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч бүх насны хүмүүс ашиглах боломжтой. Үнэт цаасны арилжаанд оролцох өөрийн дадлага, туршлагыг бий болгохоос гадна, тус системийг ашиглан тэмцээн уралдаан зохиох зэргээр ч ашиглах боломжтой юм.

Уг демо арилжааны системийг ашиглахын тулд, юуны түрүүнд системийн гарын авлагатай танилцан http://orderbook.mse.mn/demo хаягаар бүртгүүлж, ажлын өдөр бүрийн 10:00 – 13:00 цагийн хооронд арилжаанд оролцож, хөрөнгийн зах зээлийн туршлагатай хөрөнгө оруулагч болох эхлэлээ тавихыг урьж байна.

Манай байгууллагаас шинээр хөгжүүлсэн энэхүү системийг цаашид хөгжүүлэх аливаа санал, хүсэлт болон ашиглахтай холбоотой асуулт байвал бидэнд info@mse.mn хаягаар хандана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж