Хүүхдийг эмнэлгээс айх айдсаас ангижруулах арга

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийг эмнэлгээс айх айдсаас ангижруулах арга

Хүүхдийг эмнэлгээс айх айдсаас ангижруулах арга
Girl covering mouth

Бяцхан хүүхдүүд гэлтгүй том болсон хүмүүс ч заримдаа эмнэлэгт очиж, эмчилгээ хийлгэхээс айдаг. Харин сүүлийн үеийн эрдэмтдийн туршилт судалгаа болон техник технологийн хөгжлийн ачаар хүүхдийн эмнэлгээс айх айдсыг даван туулах аргуудыг олж нээснийг энэхүү хүргэж байна.

  1. Тарианаас айх айдсыг үгүй хийх нь

Вакцин нь хүний амийг авардаг боловч ихэнх хүүхдүүд зүү, тариураас үхтлээ айж, уйлдаг. Харин сэтгэл зүйчид хүүхдэд тохиолдох энэхүү таагүй нөхцөл байдлыг хэрхэн даван туулах аргын тухай судалгаа хийжээ.

Тэд хүүхдэд нүдний шил, чихэвч зүүлгэж, 3D хүүхэлдэйн кино үзүүлэнгээ тариа хийн туршжээ. Хүүхэлдэй нь өөрсдийн арлаа хамгаалан байлдаж буй баатруудын тухай сонирхолтой кино байв. Ингээд хүүхдийн анхаарал үзэж байгаа зүйлдээ төвлөрөөд ирэнгүүт нь тариагаа хийсэн байна.

Энэ туршилтаар тэдний олж мэдсэн зүйл нь хүүхдүүд тариа тариулах өвдөлтөөс бус  зүүнээс л хамгийн их айдаг нь тогтоогджээ. Тиймээс хүүхдэд тарианы зүүг огт харуулахгүй байх нь айдсыг үгүй хийх арга болж байгаа юм.

  1. Робот-нугас

Орчин үеийн технологийн хөгжил нь хаана өвдөөд байгаагаа тодорхой хэлж чаддаггүй хүүхдүүдийн өвчнийг оношлоход тус болж байгаагийн нэгэн жишээ нь энэхүү робот нугас юм.  Америкийн “Спроутэл” гэх нэгэн компани хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд зориулан робот нугасыг бүтээжээ. Хүүхдийн хавдрын эмчилгээ нь ойролцоогоор 1000 хоног үргэлжилдэг нь хүүхдийн ч, асран халамжлагчийнх нь хувьд ч маш хүндээр тусдаг юм.

Хүүхэд өвдөх үедээ нугасны цээжин дээр дарснаар дараа нь нугас эмч нарт хүүхдийг хэзээ, хэр их өвдсөн зэргийг нь хэлэхэд тусалдаг байна.  Ялангуяа гурваас доош насны, хүндээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийхэд хэцүү байдаг бол тус робот-нугасны тусламжтайгаар хүүхдийн мэдрэмжийг ойлгох боломжтой болжээ. Мөн үүний ачаар хүүхэд эмнэлэгт байх үеийн стрессээсээ ангижирч чаддаг байна.

Тус нугас нь  200 ам.долларын үнэтэй байна. Түүнчлэн америкийн даатгалын компаниуд хорт хавдар туссан хүүхдүүдэд нугасыг үнэгүй авч өгч байгаа аж.

  1. Канадын “RXRobot” компаний бүтээсэн “Меди” робот

Тус робот нь хүүхэдтэй тоглох, яриа өрнүүлэх замаар хүүхдийн харсан зүйлсээ дуурайх онцлогийг ашиглан сэтгэхүйг нь хөгжүүлэх үүрэгтэй юм. Тухайлбал, хүүхдийг эмчилгээ эсвэл дусал тариа хийлгэх үед робот анхаарлыг сарниулж, гүнзгий амьсгалуулан, тайвшрахад нь тусалдаг байна. Роботтой тоглох үед хүүхдийн анхаарал нь хийлгэж байгаа эмчилгээнээсээ ангижирч чаддаг аж.

Мөн робот нь хүүхдэд үргэлж магтаал, урмын үг хэлснээр түүнийг хүнд өвчнөө даван туулж, стрессээс ангижран, өөртөө итгэх итгэлтэй болгодог гэнэ. Тус роботын ачаар эмчилгээний үеийн өвдөлтийг хоёр дахин бууруулах боломжтой аж. Хүүхэд ийн тайван, хөгжилтэй байх нь асран халамжилж байгаа хүнд нь ч нэмэртэй байдаг байна.

Гэхдээ үүнд сул талууд бас байгаа юм. Тухайлбал, роботын интернет холболт салах үед огт ажиллагаагүй болдог, мөн 15,000 ам.доллараар зарагдаж байгаа ажээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

 ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж