Хан-Уул дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургуулийн нэрэмжит “Эрч хүч” олон улсын таеквандогийн клубийн цомын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 24-ний өдөр дүүргийн спортын хороонд боллоо. Тэмцээнд 20 гаруй клубийн 140 өсвөрийн тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээн “Эрч хүч” клубийн 10 жилийн ойд зориулсан бөгөөд тэмцээнд бага насны ангилалд 6 настай тамирчид оролцож байгаагаар онцлогтой юм. Тэмцээний талаар “Хан-Уул ” дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Ц.Мөнхтөрөөс тодрууллаа. “Манай сургууль дэргэдээ олон улсын таеквандогийн “Эрч хүч” клуб байгуулан ажилладаг. Энэ клубийн маань нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж байна. Олон улсын таеквандогоор олон хүүхэд хичээллэдэг. Уг спортоос хүүхдүүд бие бялдарын болон суурь хүмүүжил, төлөвшил олж авдаг. Иймд манай сургууль хүүхдийг спортоор дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор ажиллаж байна” гэв. Олон улсын таеквондогийн "эрч хүч" клубын 10-н жил, нийслэлийн 118-р дунд сургуулийн нэрэмжит анхдугаар цомын аварга шалгаруулах тэмцээнд 9 клубын 200 орчим тамирчид хувийн тулаан, багийн тулаан, түль гэсэн 3 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Багийн дүнгээр 1-рт "мөнх хөх сүлд" клуб, 2-рт "эр зориг" клуб, 3-рт "чоно" клуб шалгарлаа.
шилдэг эрэгтэй тамирчин – Нүрзэд(эр зориг)
шилдэг эмэгтэй тамирчин – Буяннэмэх(мөнх хөх сүлд)
шилдэг шүүгч – ж.ганболд тус тус шалгарсан байна.
Эх сурвалж: www.zasag.mn