Викториа Колесникова гэх Орос бүсгүйн тэсрэх бөмбөгтэй талбай дундуур алхаж буй бичлэг хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ. Бүсгүйн хөл доор бөмбөг дэлбэрч байхад бүсгүй юу ч болоогүй юм шиг дүрэлзсэн галын дундуур алхалж байгааг харахад аймшигтай. Колесникова даалгавраа биелүүлэн зорьсон газартаа ирж багаа тайлан “Бүх зүйл сайн” гэж хэлэх хүртэл түүний биед ямар ч муу зүйл тохиолдоогүй байлаа. Ганцхан таагүй зүйл байсан нь түүний нүүр хөө болсон байв. Колесникова “Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж байлаа” хэмээжээ.
Түүний ийн аюултай зүйл хийсэн нь Оросын байлдааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн шинээр гаргасан хамгаалалтын хувцасны туршилт байсан байна. Колесникова бүсгүй мэргэжлийн орлон тоглогч боловч энэ удаагийн даалгавар хэтэрхий аюултай байсан гэжээ. Хувцасны технологийг хөгжүүлэгч багийн ахлагч Сергей Китовын хэлснээр энэхүү хамгаалалтын хувцсыг шинэ технологиор бүтээсэн кинетик утсаар нэхсэн галд тэсвэртэй материалаар хийсэн ажээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ