Алт цэвэршүүлэх үйлдвэрийг судална

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Алт цэвэршүүлэх үйлдвэрийг судална

Алт цэвэршүүлэх үйлдвэрийг судална

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.10.30/ хуралдлаа. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив.

Үндсэн чиглэлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар судалж, танилцуулах талаарх холбогдох заалтыг төсөлд нэмэхээр саналын томьёолол бэлтгэсэн үү. Ер нь бол “шийдвэрлэх” хэмээн томьёолох нь зүйтэй. Ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм уу?

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Б.БАТТӨМӨР:

-Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр олон судалгаа хийсэн байдаг. Тэр бүрт өөр, өөр дүн мэдээлэл гардаг. Олон улсын жишгээр жилд 20 тонноос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Ажлын хэсгийн хуралдааны үеэр энэ асуудлаар нэлээн удаан хэлэлцээд, Банкуудын холбоо болон Монголбанкны төлөөллийн байр суурийг харгалзан өмнөх судалгаануудыг нягтлах нь зүйтэй гэж үзсэн.

АЖЛЫН ХЭСГИЙН ТӨСӨӨЛӨГЧ:

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн стратеги, хэтийн төлөв зэргийг нарийвчлан судлах шаардлагатай. Ипотекийн зээл олголтыг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй.

Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж