Амьдрал хөнгөвчлөх сонирхолтой бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Амьдрал хөнгөвчлөх сонирхолтой бүтээлүүд

Халдаг хутга


Хөлдүү масло талхан наах үед хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл ир хэсэг нь халдаг хутаг зохион бүтээжээ.

 

Хөлдөөгч, цэнэглэгч бүгд нэг дор


Салхинд гарч аялал зугаалгаар явах үед хөнгөн зууш, уух ундаа зэргээ хүйтэн байлгах нь жижигхэн хөргөгч бүтээжээ. Энэхүү хөргөгч нь зөвхөн хөргөөд зогсохгүй ухаалаг гар утсаа цэнэглэх цэнэглэгч, бөглөө онгойлгогч зэргийг нэг дор багтааснаараа онцлог.

Өөрийгөө цэвэрлэгч сам


Эмэгтэйчүүд саманд үлдсэн үсний сэвээ цэвэрлэх гэж багагүй ажил болдог. Тэгвэл энэхүү сам нь таныг тэрхүү ажлаас чөлөөлнө. Дээд хэсгийг нь салгаж авч, үсний сэвээ хаяад л гүйцээ.

 

 

Гал түлээд утсаа цэнэглэнэ


Энэ бас л аялал зугаалгаар юм уу, цахилгаангүй газарт яваа хүмүүст хэрэглэхэд тохиромжтой бүтээл. Та мөчир түүж, гал түлээд галын дөлөөс ялгарсан дулааны энергийг цахилгаан энерги болгон хөрвүүлнэ.  Ингээд л та гар утсаа цэнэглэж болно.

 

Давхар иртэй хайч


Ижил хэмжээтэйгээр олон зүйлсийг хуваах хэрэгтэй үед энэ хайч яг тохирно.

 

Бөглөө онгойлгоод бас цуглуулна


Шилтэй шар айраг болон ундааны бөглөөг онгойлгоод тагийг нт дотроо цуглуулан хадгалдаг энэхүү онгойлгогч нь эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг хүмүүсийн сонирхлыг татна.

 

Нарны энергийг цуглуулагч майхан


Энэхүү майхан нь дээд гадаргуудаа нарны эрчим хүчийг хураагч хавтангуудтай ба шөнө болох үед хураасан энергиэрээ майхан доторхоо гэрэлтүүлнэ.

 

Нууц кодтой таглаа


Та хэрвээ өрөөндөө олуулаа байдаг бол, таны ууж идэж байгаа зүйлсийг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр ууж хэрэглэчихээд байдаг бол энэ таг яг тохирно. Тагийг нууц үг хийн түгжиснээр бусдаас амжилттай “харамлана”

 

Сонгино хэрчихэд зориулсан тогтоогч


Сонгиныг яг ижил хэмжээтэйгээр зүсэх нь хүндрэлтэй байдаг. Харин үүний тусламжтайгаар та тун амархан зүснэ.

 

Утаснаасаа хаалгаа түгжинэ


Ухаалаг цоож хэмээн нэрлэгддэг Lockitron-ыг тусгай арр-ын тусламжтайгаар гар утаснаасаа удирдан онгойлгож түгжинэ.

 

Хутганууд нэг дор


Хутганы цуглуулгыг тусгай тавиур дээр тавих хэрэгтэй болдог. Харин энэхүү хутга нь нэг хавтгай дээр бүгд багтдагаараа давуу талтай.

 

Үзгэн сканнер


Хэвлэмэл ном сонин материал дээрээс өөрт шаардлагатай байгаа текстийг шивж бичихийн оронд энэхүү үзгэн сканнераар уншуулаад шууд компьютертаа оруулна.

 

Суултууранд зориулсан гэрлэн наалт


Харанхуйд ариун цэврийн өрөөнийхөө гэрлийг асаахгүйгээр суултуураа олоход энэхүү гэрэл туслана.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж