Хамгийн ахмад оюутан сургуулиа төгслөө

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Хамгийн ахмад оюутан сургуулиа төгслөө

Шинжлэх ухаан технологийн их  сургуулийн  хамгийн ахмад оюутан өнөөдөр сургуулиа төгсөж байна. 65 настай Намнан овогтой Нямжав нь хоёр жилийн өмнө ШУТИС-ийн Барилга архетектурын сургуулийн Сантехникийн инженерийн  ангид элсэн орж,  2015 онд  баклаврын зэрэгтэй төгсөж байгаа нь энэ юм. Тэрээр  1969 онд МУИС-ийн Барилгын инженерийн магистрын ангийн  гуравдугаар курсээ төгсөөд, төрөөс  дипломат ажилтныг бэлтгэх компанит ажилд шалгарч Орос улсад дипломатын мэргэжил  эзэмшиж  төгсчээ. Түүнээс хойш  дипломат албандаа  дөчөөд жил ажилласан байна.  

ШУТИС-ийн ахмад төгсөгч Н. Нямжав хэлэхдээ:

– "Орчин цагийн инженерийн мэдлэгийг эзэмшиж өнөөдөр сургуулиа төгсөж байгаадаа баяртай байна. Төгсөөд инженерийнхээ мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа ба байгуулагуудаас манайд ирж ажиллаач гэсэн саналууд ирсэн. Залуу хүмүүстээ хандаж хэлэхэд мэдлэг боловсрол эзэмшихэд хэзээ ч оройтдоггүй юм  шүү гэж хэлмээр байна" хэмээсэн юм.

Өнөөдөр ШУТИС-ийн 73 дах төгсөлт тохиож байгаа бөгөөд баклавр, магистрын нийт 1600 оюутан төгссөн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж