Залуу гавьяат О.Анужин "Уран хас"-т тоглоно | News.MN

Залуу гавьяат О.Анужин "Уран хас"-т тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Залуу гавьяат О.Анужин "Уран хас"-т тоглоно

Төрийн шагналт, ардын жүжигчин нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны 90 насны ойг тохиолдуулан “Уран хас” балетыг ирэр сарын 24-нд тоглоно

Залуу гавьяат О.Анужин "Уран хас"-т тоглоно

Төрийн шагналт, ардын жүжигчин нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны 90 насны ойг тохиолдуулан “Уран хас” балетыг ирэх сарын 24-нд тоглоно. Уран гартай Хас хэмээх залуугийн хайр дурлал, хүсэл тэмүүллийг өгүүлсэн уран тансаг аялгуутай  бүжгэн жүжиг нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Энэ талаар театрын балет мистер н.Чинзориг хэлэхдээ “Одоогоор Л.Делиб – Коппелия, Ж.Пуччини "Чио Чио Сан" дуурь тоглогдохоор бэлтгэл ажилдаа орсон байна. Үүний дараа тоглолтын сургуулилтыг эхлүүлнэ. “Уран хас”-т Хандармаагийн дүрд Гавьяат жүжигчин О.Анужин, Хасын дүрд СТА А.Өлзий-Орших нар тоглоно” гэв.

Эдүгээ 45 дахь жилтэйгээ золгож буй “Уран хас”-ыг  тэртээх 1973 онд хөгжмийн удирдаач Ж.Чулуун зохиож, тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 30-ны өдөр түүний төрсөн ахын хүүхэд болох УГЗ удирдаач Ч.Жамсранжав анх удирдаж, үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж