Монголын урчуудын эвлэлийн гишүүн, “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн бие даасан уран баримлын “Байгаль” нэртэй үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Эл баримлын үзэсгэлэнд түүний эмэгтэй хүнээр төлөөлүүлэн байгалийн сайхныг магтан дуулсан, арга билгийг бэлгэдсэн 12 баримал үзэгчдийн хүртээл болох ажээ. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 5-ныг хүртэл дэлгэгдэх юм.
Үзэсгэлэнгийн фото сурвалжлагатай танилцъя.
Э.ТЭКҮ