У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө | News.MN

У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө

У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө

Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад ноос, ноосон эдлэл, арьс шир, ноолуур, ноолууран эдлэл, оёдол, хүнс, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл оролцлоо.

Уналтад ороод байсан эдийн засаг сэргэж байгаа нь үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн дэмжлэг болж байгааг холбоодын төлөөлөл ярьж байлаа. Цаашид импорт шүтэж амьдрах биш харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлэх чиглэлээр төр, засагтай хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ илэрхийлэв. Үүний тулд татварын бодлогоор дэмжих, тухайлбал үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирэх бараа материал, тоног төхөөрөмжийг НӨАТ, орлого, гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлдөг байх нь чухал байгааг холбоодын төлөөлөл хэлж байлаа.

Мөн төрийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг байх,  2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгох, дотоодын зах зээлээ хамгаалах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах нь зүйтэй гэсэн санал гарлаа. 96 их сургуулийг цэгцэлж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг  дэмжихгүй бол мэргэжилтэй ажилчин, ажил хийх хүн олдохгүй байгаа тухай ч хөндөгдөж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аж үйлдвэрийн зөвлөл байгуулж бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоодын төлөөлөл, холбогдох сайд, агентлагийн дарга нарыг оруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлээ.

Тэрээр “Улс орныг нуруун дээрээ үүрч яваа үйлдвэрлэгчидтэйгээ Засгийн газар байнга эргэх холбоотой ажиллана. Санаа бодлыг нь сонсож, санал, шүүмжлэлийг нь хүлээн авч ажилдаа тусгана” гэв. “Өнгөрсөн 27 жилд улс төр, бизнес хутгалдсан нь бидний алдаа.  Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явах ёстой. Ерөнхий сайдын хувьд улстөржихгүй, баялаг бүтээж байгаа бол хэн ч байсан дэмжинэ” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч хамтрах ёстой” гэж үзэж байна. “Төр, засаг нь баялаг бүтээгчдээ бүх талаар дэмждэг, ард иргэд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг байя.  Иргэдээ ажилтай, орлоготой, орон гэртэй, айх аюулгүй амьдруулахын тулд хамтран ажиллая” гэж уриаллаа.

Баялаг бүтээгчдээ дэмжиж, зөвлөж, туслах ёстой. Тэднийг дарамталдаг, хууль бус зүйл шаарддаг, авлига нэхдэг байж болохгүй гэдгийг  зөвлөлдөх уулзалтад оролцсон агентлагийн дарга нарт хатуу анхаарууллаа. Үүний хариуд үйлдвэрлэл эрхлэгчид хууль, журмаа мөрдөж, татвараа цаг хугацаанд нь төлж байхыг сануулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт улиралд нэг удаа үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авч уулзан асуудлаа ярьж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нүд чих 2018-10-30 64.119.23.7

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих тал дээр засгийн газар ерөнхийлөгчийн санал зорилготой нэг байгаа нь сайн байна.Нам ямар хамаа байна улс орны хөгжлиын төлөө нэгдсэн зорилго чиглэлтэй ажиллах нь зөв гэдгийг ард түмэн хүсч байгаа.УБ хотын захиргааг Баянхошуу нүүлгэх шийдвэр гарчихсан зураг ТЭЗҮ хийгдчихсэн байхад Батболд яармаг руу нүүлгэнэ гэж тэнэгдэхээ болиоч.Үүнийг чинь юу гэж ойлгох вэ?? Йим хачин үзэл бодлоо хаяач. хүүхэд биш.Батболдыг мундаг юм сэтгэлээ гэж хэн ч хэлэхгүй

Avatar

Lavlaa 2018-10-30 139.5.219.182

Turiin dankhgar butets ni alivaa uil ajillagaag boimloh chigleld ajillakh nokhtsol burdej baina Biye daan shiidverlekhiin tuloo , Erkh medliin toloo khoshuurch baigaa turiin baiguullaguudiin butets zokhion baiguulaltaa oorchilj tsomkhon meregshsen shudraga uil ajillagaatai bosoo udirdlalgatai butetsiig bii bolgokh zailshgui shaardlagatai Uuniig kharj uzekhgui bol Yaamandaa zakhiragddaggui Gazar ch bii bolokh ni Tuvlurson udirdlagatai TSOMKHON CHADVARLAG baij gemee ni amlaltuud biyelekh baik

Avatar

ОГЦОР 2018-10-30 202.179.25.117

Хэрэглэгч гэдэг чинь ард түмэн биш үү. ТЭГЭЭД ДЭМЖЭЭЧ. ХУДЛАА БИГИЙ х**. ХҮРЭЛСҮХЭЭ. Та нарт итгэх хүүхэд ч байхгүй.

Avatar

зочин 2018-10-30 202.179.25.117

Эх орноо хөгжүүлэх тухай бодож гараагүй. Зөвхөн төрөөс төрсөн тэрбумтанд болох гэж гарсан. Одоо тэгээд хуучинд нь оруулж чадах уу.ҮНЭНДЭЭ АРД ТҮМНЭЭ ЧАДЛААДАА. ДОЛЛАРЫГ 1960 байхад 2560, БИНЗЕНИЙГ 1560 байхад 1890, Тэтгэврийн насыг 60-аас 65, болгож чадсан байна. МАН сонох үлдлээ дээ.

Avatar

Зочин 2018-10-30 178.165.131.2

Ха Ха улиралд уулзаж гэх шиг шал худлаа яаж дэмжих юм

Avatar

Zochin 2018-10-30 37.173.164.180

Ene buzaruudad hezeech b** itegee

Avatar

БАГШ 2018-10-30 66.181.167.194

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Т.Солтан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Я. Содбаатар, А.Сүхбат, Н.Оюундарь нар гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж чөлөөлөгдөх өргөдлөө өгөх нь шударга ёсонд нийцнэ. Я.Содбаатар, Б.Батзориг 2-ыг сайдаас нь огцруулж чадахгүй бол ухна хүрэлсүх өөрөө огцор! Дээрээс нь оркуудын бөөс жанхуу амлалтаа мурисан тул огцор! Үхсэн баасных нь өлсгөлөн зарлах! Өлсгөлөн зарлах гээд байгаа бол хөрөнгөө хураалгаагүй дээрээ сайн дураараа огцроод тэр шорондоо очиж өлсгөлөнгөө зарла!

Avatar

Зочин 2018-10-30 202.179.30.194

ш** ш** шаагаад байлгүй ждүдс зээлээ үүрээд 60 тэрбумаа чирээд зайлцлгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж