Обама Энэтхэгийн баярын парадад оролцов

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Обама Энэтхэгийн баярын парадад оролцов

 

Барак Обама өнөөдөр /I.26/ Энэтхэгийн бүгд найрамдах улс тунхагласны баярт оролцсон АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо. Барак Обама энэ баярт оролцсон Америкийн анхны ерөнхийлөгч төдийгүй Энэтхэгт хоёр дахиа айлчилсан Нэгдсэн улсын анхны төрийн тэргүүн болжээ. Энэтхэгийн цэргийн сүр хүч, өв соёлыг харуулсан парадыг олон мянган хүн үзэж сонирхжээ. Баярын парадад тэмээ унасан цэргийн офицерууд, танкын цуваа, үндэсний бүжигчид оролцсон байна. Энэтхэг улс 1950 онд Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улс болсон аж.

 

Барак Обамагийн Энэтхэг дэх айлчлалын эхний өдөр /I.25/ хоёр тал энхийн зориулалттай цөмийн технологи солилцох гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагаа, татвар, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм.

 

Энэтхэгийн айлчлалаас өмнө Барак Обама Саудын Арабт түр саатан, Абдулла вангийн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ. Уг нь Барак Обама Энэтхэгт арай эрт очиж алдарт Таж Махалыг үзэхээр төлөвлөж байсан ч Саудын Арабт саатсанаас айлчлалын цаг нь хүрэлцэхгүй болсон аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж