Бөхчүүд даваагаа ахиулсаар байна

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Бөхчүүд даваагаа ахиулсаар байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоо дэвжээнээ хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Улаанбаатарт 15.00 цагийн орчимд усархаг бороо орсон нь наадмын дэвжээг нэлээд дэвтээж, бөхчүүд барилдахад төвөгтэй байдал үүсгэн, хөл хальтирч буй ч даваагаа ахиулсаар байна.

Тухайлбал, “Мэдээлэл сүлжээ холбоо” хувьцаат компанийн бөх Монгол Улсын залуу начин Э.Энхбат Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөх аймгийн заан Пүрэвжаваар хоёр давлаа.

Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Пүрэвдагва, “Сүлд” спорт хорооны бөх аймгийн арслан Чулуунбатаар хоёр давлаа.  

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Хур харцага” дэвжээ,  нийслэлийн Онцгой байдлын 014 дүгээр ангийн бөх аймгийн арслан А.Алтанхуяг аймгийн арслан Тангадаар хоёр давав.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Дотоодын цэргийн 805 дугаар салбар хороо “Хүч” спорт хорооны бөх аймгийн арслан Заяамандах Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спортын хорооны бөх аймгийн арслан Сүхбатаар хоёр даваад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж