Японы мэргэжлийн сүмо бөхөд гарсан монгол бөхчүүдийн маргааны улмаас аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрөгч есдүгээр сард зодог тайлсан билээ. Энэхүү маргааны гол эзэн Таканоива А.Баасандорж Харүмафүжигээс хохирлын мөнгөн нэхэмжлэлийг нэхээд байсан юм. Тэгвэл түүний хувьд энэ шийдвэрээсээ татгалзжээ. А.Баасандоржийн Монголд байгаа гэр бүлийнх нь багагүй доромжлол амсч байгаа тул ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.
Таканоива А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос сэтгэл санааны хохирол зэрэг төлбөрт 30 сая иенийг нэхэмжлээд байсан юм. Таканоива А.Баасандорж ирэх арваннэгдүгээр сарын башёд барилдах бөгөөд маэгаширагийн 6-д эрэмбэлэгджээ. Сүмогийн энэ жилийн сүүлийн тэмцээн арваннэгдүгээр сарын 11-25-ны хооронд Фүкүока хотод болно.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ