Нишикори нарын шилдгүүд шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Нишикори нарын шилдгүүд шөвгийн наймд шалгарлаа

Одоогоор топ арван теннисчнээс Испаний Рафаэль Надаль, Швейцарийн Стан Вавринка, Японы Кей Нишикори, Их Британы Энди Маррей, Чехийн Томаш Бердых, Канадын Милош Роанич нарын зургаан теннисчин шалгараад байна.

-Азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори Испаний Дэвид Феррерийг гурван үеийн турш 6:3, 6:3, 6:3-аар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр тус тэмцээнд тавд эрэмбэлэгдэн тоглож байна.-

 

Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий  эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Эрэгтэйчүүдээс аваргаа хамгаалахаар тоглож буй Швецарийн Стан Вавринка, тус тэмцээнд тав эрэмбэлэгдсэн Японы Кей Нишикори, Чехийн Томаш Бердых(7), Испанийн Рафаэль Надаль(3) нар шалгараад байна. Мөн Их Британы Энди Маррей Болгарын Григори Димитровыг 6:4, 6:7, 6:3, 7:5-аар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр талбайн эзэн орны тамирчин Ник Кирьостой хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Энэ жил 20 настай Австралийн Ник Кирьосын хувьд гуравдугаар тойрогт Швейцарийн Рожер Федерерийг хожсон Италийн Андреас Сеппиг таван үе үргэлжилсэн тоглолтод 5:7, 6:4, 6:3, 7:6, 8:6-аар хожиж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Түүний хувьд одоо Их Британы Энди Маррейг хожвол жинхэнэ баатар болох билээ.

Одоогоор шөвгийн наймд топ арван теннисчнээс Испаний Рафаэль Надаль, Швейцарийн Стан Вавринка, Японы Кей Нишикори, Их Британы Энди Маррей, Чехийн Томаш Бердых, Канадын Милош Роанич нарын зургаан теннисчин шалгараад байна.

Шөвгийн наймд:

Швецарийн Стан Вавринка(4) – Японы Кей Нишикори (5)

Чехийн Томаш Бердых(7) – Испаний Рафаэль Надаль (3)

Их Британы Энди Маррей(6) – Австралийн Ник Кирьос

Канадын Милош Роанич(8) – Сербийн Новак Жокович(1) эсвэл Люксембургийн Жиль Мюллер

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж