Урьд шөнө Италийн хөлбөмбөгийн Сери-А лигийн X тойргийн сүүлчийн тоглолт боллоо. Италийн нийслэл Ром хотноо Лацио клуб талбайдаа Интер Милан клубыг хүлээн авч тоглосон. Тоглолтын ялагчаар зочин баг тодорсон бөгөөд Интер Милан клубээс ахлагч М.Икарди дубль хийсэн бол М.Брозович нэг гоол оруулснаар тоглолт 3-0 харьцаатай өндөрлөсөн. Ийнхүү Интер Милан клуб лигийн X тойрогт Лацио клубыг буулгаж авснаар Сери-А лигтээ 22 оноотой хүснэгтийн дэд байранд бичигдэж эхэллээ. Дэд байранд Наполи клубтэй ижил 22 оноотой боловч гоолын зөрүүгээр дээр нь бичигдэж байна.
Италийн хүчирхэг багуудын нэг болох Интер Милан клуб 2010-2011 оны улиралд лигтээ дэд аварга болж байсан. 2011 оноос хойш хүснэгтийн эхний гуравт багтаж чадаагүй бөгөөд энэ нь Аваргуудын лигт багтаж чадахгүй Европа лигт өрсөлдөж байсан. Интер Милан клубын уналт ерөнхийлөгч М.Мораттиг багаа орхисонтой зэрэгцээд явагдсан. 2013-2018 онд Индонез бизнесмен Э.Тохир багийг худалдаж авсан ч амжилт олоогүй бөгөөд энэ жилээс Хятад бизнесмен Жан худалдаж аваад байна. Мөн 2011 оноос хойш бараг 10 орчим дасгалжуулагч солиод амжсан. Тэгвэл өнгөрсөн жилээс Интер Милан клубын сэргэлт эхэлж байна. Өнгөрсөн улиралд дөрөвдүгээр байранд шалгарч аваргуудын лигийн эрхээ авсан бол энэ улирал эхлээд эхний 10 тойргийн дараах байдлаар лигийнхээ хүснэгтийн дэд байранд бичигдэж эхлээд байна. Ямартаа ч дотоодын лиг болон Европын дэвжээнд Аваргуудын лигт тун өндөр амжилттай тоглож байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ