Х.Лопетегиг ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Х.Лопетегиг ажлаас нь чөлөөлөв

Х.Лопетегиг ажлаас нь чөлөөлөв

Улирал эхэлснээс хойш лигтээ тааруухан амжилт үзүүлж есөн тойргийн дараах байдлаар лигтээ 14 оноотой хүснэгтийн IX байранд бичигдэж байгаа Реал Мадрид клуб дасглажуулагчийн эрэлд гарлаа. Клубын удирдлага өнгөрсөн амралтын өдөр болсон эль-классикогийн дараа дасгалжуулагч Х.Лопетегиг ажлаас нь албан ёсоор чөлөөлж буйгаа өчигдөр зарлав.

Өдгөө 52 настай Испани дасгалжуулагч Х.Лопетеги өнгөрсөн зун хөлбөмбөгийн ДАШТ-ний өмнө Испанийн шигшээ багаас Реал Мадрид клуб руу ирж байсан юм. Тэрбээр дасгалжуулагчийн карьераа 2003 онд Райо Вальекано клубээс эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Реал Мадрид клубын В баг, Порто клубуудад ажиллаж байсан. Мөн Испанийн нас насны шигшээ багийг удирдаж байсан туршлагатай дасгалжуулагч юм. Испанийн шигшээ багийн 19 болон 21-ээс доош насны шигшээ багуудыг удирдан Европын аваргад түрүүлж байсан. Тус багт өөрийнх нь гаргаж ирсэн Иско, Начо, Д.Карвахаль нарын өнөөгийн Реал Мадрид клубт тоглож буй залуус багтаж байжээ.

Өдгөөгийн Реал Мадрид клуб К.Бензема, Л.Модрич болон Г.Бэйл нарын тоглогчдыг явуулах цаг нь болсон. Ялангуяа Испанийн нас насны шигшээ багт ажиллаж байсан Х.Лопетеги өөрийнхөө багийг шинээр бүрдүүлж, магадгүй шинэ залуу Испани тоглогчдыг нэгтгэхийг үгүйсгэхгүй юм. Түүнд Испанийн шинэ гарч ирж буй залуустай ажилласан, амжилтанд хүрсэн туршлага хангалттай байсан. Гэвч клубын удирдлага Х.Лопетегид хангалттай боломж олгоогүй бөгөөд эцсийн үр дүн нь түүнийг халагдахад хүргэж байна. Өдгөөгийн Реал Мадрид клубт дараагийн дасгалжуулагч ирээд ч нөхцөл байдлыг эргүүлж чадах нь эргэлзээтэй. Одоогоор С.Солари түр дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд А.Конте, М.Почеттино нарын нэрс хамгийн эрчимтэй яригдаж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж