Боулинг сонирхогчдын шилдэг баг тодров

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Боулинг сонирхогчдын шилдэг баг тодров

Боулинг сонирхогчдын шилдэг баг тодров

Монголын боулинг сонирхогчдын холбоо болон “Биг боулинг” төв байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “City Cup 2018” багийн төрлийн тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд(2018.10.27-28)  зохион байгууллаа.

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит болсон энэхүү тэмцээнд 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлсэн бол “Багануур сити”, “Электрон дартс” багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний үеэр болдог өндөр онооны шилдэг тамирчдыг тодруулж эрчүүдээс “Страйкс” клубын тамирчин Д.Нацагдорж 247 оноогоор, эмэгтэйчүүдээс мөн тус клубын тамирчин Т.Долгормаа 196 оноогоор шалгарсан байна.

Энэ жил шагналын сан 10 сая төгрөгт хүрсэн бөгөөд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Steppe Gold” компани ажилласан байна. Энэхүү тэмцээнийг цаашид Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулахаар болжээ.

Боулинг сонирхогчдын холбооноос “City cup” тэмцээнийг ирэх онд багийн төрлөөс гадна хувийн төрлөөр явуулахаар болсон байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж