Энэтхэгийн бизнесмен ажилчдаа 600 машинаар шагнажээ | News.MN

Энэтхэгийн бизнесмен ажилчдаа 600 машинаар шагнажээ

Энэтхэгийн бизнесмен ажилчдаа 600 машинаар шагнажээ

Энэтхэгийн бизнесмен ажилчдаа 600 машинаар шагнажээ

Өгөөмөр өглөгч зангаараа алдаршсан Энэтхэгийн Сурат хотын алмазны компанийн захирал Савжи Дхолакиа энэ жилийн Энэтхэгийн Дивали буюу гэрлийн баярыг тохиолдуулан ажилчдаа 600 машин, байр болон бэлэн мөнгөөр шагнажээ.  Дивали нь энэтхэгийн томоохон баярын нэг бөгөөд энэ үеэр хүмүүс бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай аж.

Ренаулт Квид болон Марути Сузуки Челерио загварын тус 600 машины нийт үнэлгээ нь хоёр сая ам.доллар орчим юм. Машинаас гадна 1000 гаруй ажилчид мөнгө болон орон сууцаар шагнуулсан байна.

Бизнесмэн Савжи Дхолакиа ажилчдынхаа бэлгийг Гужарат мужийн Сурат хотын “Урамшуулах ёслол”-ын үеэр гардуулсан байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ч бас видео бичлэгээр тус ёслолд оролцож байгаа хүмүүст баяр хүргэжээ.

Савжи Дхолакиа нь өгөөмөр зангаараа Энэтхэгт алдаршсан бөгөөд түүний “Савжи Дхолакиагийн шүтэн бишрэгчдийн хуудас” нь маш олон дагагчтай юм. Өнгөрсөн есдүгээр сард тэрээр компанид нь 25 жил ажилласан гурван ажилтандаа Мерседес Бенз бэлэглэсэн байна. Мөн 2017 оны шинэ жилээр ч бас ажилчиддаа 1200 “Datsun Redi-go” машин  400 орон сууцыг бэлэглэсэн гайхалтай хүн юм.

Эх сурвалж: Khaleej Times

Ө.Пүрэвхүү

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-30 27.123.214.2

лаг юмаа ,

Avatar

Зочин 2018-10-30 209.89.142.82

Ажилчид нь түүнийг баяжуулсан. Авснаа эргүүлэн өгч чаддаг ухаалаг удирдагч байна. Ийм байгууллагад юу байгаагаа шавхан ажилладаг байлгүй дээ. Бас үүгээрээ маш сайн PR хийж чадаж байна.

Avatar

зочин 2018-10-30 66.181.187.48

манайхан үлгэр авмаар юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж