Өгөөмөр өглөгч зангаараа алдаршсан Энэтхэгийн Сурат хотын алмазны компанийн захирал Савжи Дхолакиа энэ жилийн Энэтхэгийн Дивали буюу гэрлийн баярыг тохиолдуулан ажилчдаа 600 машин, байр болон бэлэн мөнгөөр шагнажээ. Дивали нь энэтхэгийн томоохон баярын нэг бөгөөд энэ үеэр хүмүүс бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай аж.
Ренаулт Квид болон Марути Сузуки Челерио загварын тус 600 машины нийт үнэлгээ нь хоёр сая ам.доллар орчим юм. Машинаас гадна 1000 гаруй ажилчид мөнгө болон орон сууцаар шагнуулсан байна.
Бизнесмэн Савжи Дхолакиа ажилчдынхаа бэлгийг Гужарат мужийн Сурат хотын “Урамшуулах ёслол”-ын үеэр гардуулсан байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ч бас видео бичлэгээр тус ёслолд оролцож байгаа хүмүүст баяр хүргэжээ.
Савжи Дхолакиа нь өгөөмөр зангаараа Энэтхэгт алдаршсан бөгөөд түүний “Савжи Дхолакиагийн шүтэн бишрэгчдийн хуудас” нь маш олон дагагчтай юм. Өнгөрсөн есдүгээр сард тэрээр компанид нь 25 жил ажилласан гурван ажилтандаа Мерседес Бенз бэлэглэсэн байна. Мөн 2017 оны шинэ жилээр ч бас ажилчиддаа 1200 “Datsun Redi-go” машин 400 орон сууцыг бэлэглэсэн гайхалтай хүн юм.
Эх сурвалж: Khaleej Times
Ө.Пүрэвхүү
Холбоотой мэдээ