Бүтээмжийг нэмэгдүүлэх 10 энгийн алхам

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Бүтээмжийг нэмэгдүүлэх 10 энгийн алхам

Багахан бэлтгэл, төлөвлөгөөгөөр өдөрт нэмэлт цаг хугацааг бий болгож болно.

Бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх санааг хэн нэгэн тусгайлан цаг гаргаж, ажил бүрийг нарийвчлан харах хэрэгтэй болно. Генри Форд ур чадвартай хүмүүстэй хамтран үр ашигтай, хурдан тээврийн хэрэгслүүдийг бүтээж чадсан. Шугамын угсралтын үр дүнгээр ижил төрлийн хөдөлгөөн үргүй зарцуулагдсан хөдөлгөөнийг арилгаж, тогтмол давтагдаж байдаг нь тогтоогджээ. Гэхдээ та шугамын угсралтын цаг хугацаа хэмнэхийн давуу талыг мэдэх хэрэгтэй. Бэлтгэл, төлөвлөгөө гаргахад цаг хугацаа зориулах хэрэгтэй. Дараах арга, алхмууд цагаа үр бүтээлтэй ашиглахад тусална.

1. Ажлын хуваарь гарга.

Ажлаа төлөвлө. Төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Өдрийн эхэнд юм уу төсгөлд ойрын хугацаанд хийх ажлын жагсаалт гаргахад 10-15 минут зарцуул. Ингэснээр та тухайн өдрийнхөө хамгийн чухал ажлуудыг мэдэх болно. Ингэж урьдчилан бэлтгэж байснаар өдөрт нэг цагийг хэмнэнэ.

2. Хамгийн бүтээлч байдаг цаг хугацаандаа хамгийн чухал ажлуудаа хий.

Бидний зарим нь өглөө эрт босдог бол зарим хэсэг нь “шар шувуунууд” байдаг шүү дээ. Хэрэв таньд өглөө босч, тухайн өдөртөө бэлтгэх цаг хугацаа хэрэгтэй бол хуваарийнхаа дагуу өглөө эрт босох гэж өөрийгөө албадах хэрэггүй. “Би өнөөдөр ямар ажил хийх ёстой вэ?”, “Ямар цаг үеэр би хамгийн их бүтээлч байдаг вэ?” гэж өөрөөсөө асуу. Хэр хурдан хийж байгаа дээрээ бага анхаарч, чухал зүйл дээрээ анхаар. Хамгийн чухал ажилдаа тухайн өдрийнхөө 20%-ийг зарцуул. Ингэснээр та 80%-ийн үр дүнд хүрч чадна.

3. Одоо эхэл.

Таны төсөл том, урт хугацааных байсан ч гэсэн эхлүүлэх нь чухал. Айдас, өөртөө эргэлзэх эргэлзээгээ бууруулж, үйлдэл хий. Жишээ нь, та ном бичих хүсэлтэй бол юм бичиж үз. Өгүүлбэр, мөр бичих үгийн баялагаа сайжруул. Ингэснээр та бүхэл бүтэн бүлэг, ном бичиж чадна.

4. Жижиг зүйлсэд “үгүй” гэж хэл.

Таны урт хугацааны, чухал төслүүдээс анхаарлыг тань сарниулж байгаа мэт санагдаж байгаа зарим жижиг зүйлсэд “үгүй” гэж хэлэхийг хичээ. Хэрэв та эрч хүчнийхээ ихэнх хэсгийг өөр зүйлд зарцуулаад байвал амьдралынхаа чухал зүйлсэд цаг гаргаж чадахгүй шүү дээ.

5. Жижиг алхмууд хий.

Ихэнх урт хугацааны төслүүд ерөнхий хүчин чармайлтаас болоод эхлээгүй байх тохиолдол бий. Бүхэл бүтэн том төслийг нэг цаг хугацаанд хийнэ гэвэл бид өөрсдийгөө ядраана. Тухайн төслийг боломж, чадлынхаа хэрээр бага багаар хий. Илүү бодитой хүлээлт бий болго. Та эрч хүчтэй байхын хэрээр ажлаа бүрэн хийж дуусгах боломжтой байна шүү дээ.

6. Амьдралаа долоо, долоо хоногоор зохион байгуул.

Ням гарагийн орой нь урт хугацааныхаа төлөвлөгөөгөө тухайн 7 хоногт ногдох хэсгийг төлөвлө. Тухайн 7 хоногтоо өдөр бүр эрэмбэлж, жагсаасан төслүүд дээрээ анхаар. Ингэснээр үр дүнг нь хараад та гайхах болно. Урт хугацааны зорилгынхоо элементүүдийг өдөр тутмынхаа хийх ажлын жагсаалтандаа нэм. Ингэснээр та хамгийн чухал төслүүдээ хийж дуусгана.

7. Ажил хийх системийг ашигла.

Тухайн өдөр гарч ирж байгаа ажлуудыг хийх ажлын жагсаалтандаа байрлуулж, хойш нь тавихаас илүүтэй чадах чинээгээр хийж дуусгаарай.

8. Бүх өдрийг чухалд тооц.

Та тухайн өдрөө төлөвлөснийхөө дагуу хамгийн тохиромжтой, чухал ажил дээрээ анхаар. 5 дахь өдөр төлөвлөгөө гаргах, бүтээлч зүйл хийхэд тохиромжтой өдөр. Даваа гараг ажлаа зохион байгуулахад тохиромжтой өдөр байж магад.

9. И-мэйл, дуут шуудангаа өдөрт 2 удаа шалга.

И-мэйл, дуут шуудангаа өдөрт хоёр удаа шалгаж, хариу өгч бай. И-мэйл, утасны дуудлагуудаа багаас нь авахуулаад өндөр ач холбогдолтойгоор нь ангил. И-мэйл, утсаа шалгахаа хязгаарлаж байснаар та одоо хийж байгаа ажил дээрээ анхаарч чадна.

10. Тухайн өдрийн төгсгөлд тунгааж, хяна.

Тухайн өдрийн төсгөлд хийх ажлын жагсаалтаасаа хийсэн зүйлээ, ямар зүйлийг үр дүнтэйгээр хийх вэ гэдгээ, түүнчлэн маргааш юу хийхээ үнэлж, дүгнэж, цэгнээрэй.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж