Оросын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирсаар байна | News.MN

Оросын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирсаар байна

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Оросын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирсаар байна

Оросын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирсаар байна

Оросын их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн «5-100» төслийг 2020 оноос хойш үргэлжлүүлнэ. Энэ тухай Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Михаил Котюков Калининград хотноо зохион байгуулагдсан ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлаарх Зөвлөлийн хуралдаан дээр мэдээллээ.

Уг төслийг 2013 оноос 2020 он хүртэл буюу долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч их, дээд сургуулиуд нь одоогийн байдлаар маш өндөр үр дүнд хүрсэн учир төслийг үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна гэдэгт эргэлзэх хүн алга. Төслийн зорилго нь дэлхийн топ 100 боловсролын байгууллагуудын жагсаалтад тогтмол багтдаг, олон улсад эрдмийн нэр хүндтэй, орчин үеийн дотоодын их, дээд сургуулиудыг байгуулахад оршиж байсан ба одоогийн байдлаар ийм төрлийн 21 их сургууль байна.

«Манай яам энэхүү асуудалд маш их анхаарал хандуулдаг ба «5-100» төслийг үргэлжлүүлэх болно. Оросын дээд боловсрол хөгжих ёстой гэдгийг бид сайн ойлгож байгаа ба бид өөрсдийнхөө өмнө маш том зорилтуудыг тавьж, ихийг төлөвлөж байгаа», хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамны тэргүүн Михаил Котюков сэтгүүлчдэд ярив.

Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Марина Боровская:

  • Орос улс олон улсын зах зээл дээр итгэлтэй, тогтвортой байх нь маш чухал юм. «5-100» төсөл нь эцсийн шатандаа орсон. Мэдээжийн хэрэг, энэхүү төслийн хүрээнд их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар өсч, энэ төслийн багт хараахан багтаагүй байгаа их, дээд сургуулиуд тэдний түвшинд хүрэхээр тэмүүлж байгааг харах нь бидний хувьд чухал юм.

«Сколково» Москвагийн Удирдлагын сургуулийн шинжлэх ухааны захирал, Зөвлөлийн орлогч дарга Андрей Волков:

  • Манай гадаад түншүүдийн үнэлгээгээр бол ОХУ нь сүүлийн таван жилийн хугацаанд гайхалтай амжилтад хүрсэн. Бид QS World University Rankings болон Times Higher Education зэрэг их, дээд сургуулиудын топ жагсаалт дахь байр сууриа хоёр дахин сайжруулсан. Харин физик, одон орон, математик зэрэг тодорхой чиглэлээр авч үзвэл бид хэд дахин ахисан ба урьд нь ийнхүү жагсаалтад хоёрхон их сургууль ордог байсан бол одоо тэдний тоо 20 хүрсэн. Дэлхийд 40 мянга орчим их, дээд сургууль, 200 сая гаруй оюутан байна. 40 мянган их сургуулиас эхний зууд багтана гэдэг нь Олимпын алтан медаль хүртсэнтэй адил.

ЛАВЛАГАА:

«5-100» хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд Оросын таван их, дээд сургууль дэлхийн шилдэг 100 сургуулийн тоонд орох ёстой байлаа. 6 жилийн хугацаанд (2013-2018 онуудад) «5-100» төслийн санхүүжилтэд 60 тэрбум рубль хуваарилсан байдаг ба 2020 он хүртэл (2019-2020 онуудад) дахин 20,3 тэрбум рубль зарцуулна.

Эх сурвалж: РОССИЙСКАЯ ГАЗЕТА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-10-30 64.119.24.181

Kuznetsov niseh ongots teeverlegchni zasvart orj baihad ni orosod 1 baidag shevedees hudaldaj avsan hovdog zasvariin gazart ni osol bolj hovogch zasvariin gazar ni buren jivj, kuznetsoviin tal ni jivsen oroi ni tsuhuij bna gene kkk. Odoo orosod ahij iim zasvariin gazar baihgui tul baildaanii tom ovriin holog ongots, shumbagch ongotsnuudaa zasvarlah bolomjgui bolson gene kkkk. Hoorhii tomrood baidag fashist oros iim hoorhii yadarsan uls shuude kk.

Avatar

zochin 2018-10-30 115.22.188.52

Zur4gaas harahad emegteichuudiin surguuli boltoi dogoo

Avatar

Зочин 2018-10-30 202.179.27.13

top100-d n orosiin ih surguuliasgants mgu l orj dee

Avatar

Зочин 2018-10-30 150.129.140.89

14 сургууль орсон.

Avatar

Зочин 2018-10-30 66.181.160.90

mognold buh yum esregeeree mongolooos busad uls hogjij bn

Avatar

Зочин 2018-10-30 202.131.245.243

Оюутан байх ч сайхан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж