Дэлхийн нийт хүүхдүүдийн 93 хувь нь хортой агаараар амьсгалдаг

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн нийт хүүхдүүдийн 93 хувь нь хортой агаараар амьсгалдаг

Дэлхийн нийт хүүхдүүдийн 93 хувь нь хортой агаараар амьсгалдаг

Женев дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ /-ын төв байранд дэлхийн агаарын бохирдол, эрүүл мэндийн тухай анхны хуралдаан өнөөдөр /2018.10.30/ эхэлж байгаатай холбогдуулан ДЭМБ-аас хэлэлцэж буй асуудалтай холбоотой судалгааг танилцууллаа. Үүнээс үзвэл дэлхийн 15-аас доош насны нийт хүүхдүүдийн 93 хувь нь буюу 1,8 тэрбум хүүхэд хортой агаараар амьсгалж байгаа ажээ.

2016 онд нийт 600 мянган хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвараар өвчилж, нас барсан тоо баримт бий. Ялангуяа таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаануудын нэг нь агаарын бохирдол болоод байгаа бөгөөд нийт нас баралтын 1/10 нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна.

“Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалж, эрүүл саруул өсөн торних эрхтэй” хэмээн ДЭМБ-ийн захирал доктор Тедрос илтгэлдээ хэлжээ.

Агаарын бохирдол нь хүүхдийн тархи, мэдрэл, танин мэдэхүйн хөгжилд  сөргөөр нөлөөлж, астма зэрэг амьсгалын замын өвчнүүдийн эх үүсвэр болдог. Түүнчлэн агаарын бохирдолтой орчинд өссөн хүүхэд том болоод зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай байдгийг тус судалгаа харуулжээ. Учир нь агаарын бохирдолтой орчинд хүүхэд илүү олон удаа амьсгалж, илүү их хорыг биедээ шингээдэг төдийгүй намхан учраас хорт утааны уршгийг илүү их амсдаг.

 

Агаарын бохирдол хамгийн ихтэй газруудыг Энэтхэг, Хятадын хотууд сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаа юм. Ялангуяа дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой арван улсын ес нь Энэтхэгийн хот байдаг. ДЭМБ-ийн тус судалгаагаар, хэрвээ Дели хотыг агаарын бохирдолгүй байсан бол нийт иргэд нь есөн жилээр илүү амьдрах байсан хэмээх тоог гаргажээ. Өнгөрсөн жилийн хувьд Делигийн агаарын чанарын индекс дунджаар 604 хүрсэн нь ДЭМБ-аас аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс 24 дахин өндөр байгаа юм.

Дашрамд дурдахад, ДЭМБ-аас 2018 оны гуравдугаар сард гаргасан жагсаалтаар, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой газруудын 22-т нь Улаанбаатар хот орсон байна.

Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын чанарыг сайжруулахын тулд дэлхий даяар хэд хэдэн чухал зүйлсийг хийх хэрэгтэй байна хэмээн уг судалгааны тайланд дурджээ. Үүнд, улс орнууд агаарын чанарыг сайжруулах шинэ бодлогыг боловсруулах, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, халаалтын асуудлыг шийдвэрлэх өөр дэвшилтэт арга замыг хайж олох, хүүхдийн сургууль цэцэрлэгийг үйлдвэр, машины зам зэрэг утаа их гардаг газруудаас хол байлгах зэргийг дурджээ.  ДЭМБ-ын зүгээс ч хорт утааны ялгарал багатай үйлдвэр байгуулах арга, автобус, машины утааны асуудлыг шийдвэрлэх илүү хямд төсөр, хүн бүр хэрэгжүүлж болохуйц арга замыг хайж байгаа юм.

 Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж