БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд БНХАУ-ын харьяат иргэн 21 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй Г нар 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон талаар мэдээлсэн. Тухайлбал, тус аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн болон нутгийн иргэдтэй хамтран эрлийн ажлыг эхлүүлсэн байна.

Мөн өчигдөр /2018.10.29/ нэмэлтээр Онцгой байдлын газрын 10 аврагч “Байц хадны хавцал” гэх газар 30 км-т, “Засаг-Уул” гэдэг газар 40 км-ийн тойрогт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл өнгөрсөн шөнө эрлийн ажлыг түр зогсоож, өнөөдөр 07:00 цагаас эрлийг дахин эхлүүлжээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж