Амралтын өдрүүдэд зам тээврийн 523 осол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд зам тээврийн 523 осол бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар/ЗЦГ/-т өнгөрсөн амралтын өдрүүдэд  нийт 613 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 523 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 жолоочийг журамласан талаар ЗЦГ-аас мэдээллээ. Тухайлбал, Баязүрх дүүргийн нутаг Дарь эхийн замд аксент маркийн  авто машины жолооч Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж хоёр иргэнийг гэмтээсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж