“Apac safety summit 2018” чуулганд монгол улс оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

“Apac safety summit 2018” чуулганд монгол улс оролцлоо

“Apac safety summit 2018” чуулганд монгол улс оролцлоо

Фэйсбүүк группээс жил бүр зохион байгуулдаг “APAC Safety Summit 2018” буюу Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт Сингапур улсад  10-р сарын 24-26-ны өдрүүдэд боллоо. Ази номхон далайн орнуудын хэрэглэгчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцэж, улс орнууд хоорондоо жишээ туршлагаа солилцдог тус чуулганд Монгол улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа оролцов.Тэрээр Фэйсбүүк компанийн Олон улсын аюулгүй байдал, бодлого төлөвлөлтийн газрын дарга Хатагтай Антигоне Давис ,Simon Milner ,George Chen зэрэг удирдлагуудтай  уулзаж, Монгол улсын нийгмийн сүлжээний хэрэглээний өнөөгийн байдал болон цаашид хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо. Энэ үеэр Фэйсбүүк группын зүгээс цахим орчны зохистой хэрэглээний боловсролыг үе шаттайгаар олон нийтэд олгоход Монгол улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд ойрын хугацаанд олон улсад сайн туршлага болсон сургалтын модулиудыг ХХМТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

“APAC Safety Summit 2018” чуулганы үеэр  “Фэйсбүүк хэрэглэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?”, “Залуу үе ба технологийн боломжууд”, “Цахим орчны аюулгүй байдлыг үр дүнтэйгээр  шийдэх нь”, “Цахим болон цахим бус орчинд аюулгүй байдлаа хангахад хэрхэн бие биенээ дэмжих вэ” зэрэг сэдвийн дор илтгэл, панел хэлэлцүүлгүүд зохиогдож, Солонгос, Австрали, Тайвань, Индонез, Тайланд, Хонг Конг, Вьетнам  зэрэг 16 улсын төлөөлөгчид өөрийн  оновчтой шийдэл, зохицуулалтын талаарх туршлагаасаа хуваалцав.

Энэ удаагийн чуулганы үр дүнд  цахим орчны аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй шийдэл нь  олон нийтийн цахим хэрэглээний мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал юм гэдэгт оролцогч улсууд санал нэгдлээ.

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж