Гадаад харилцааны сайдын урилгаар Аранча Гонзалез монголд айлчлав

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайдын урилгаар Аранча Гонзалез монголд айлчлав

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо байрлах Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалез Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад айлчлав. Олон улсын худалдааны төв нь манай улсын худалдааны чадавхийг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дэмжих, дэлхийн худалдаанд манай улсын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, төрийн болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж ирсэн.

Хатагтай Аранча Гонзалез нь олон улсын худалдааны асуудлаар 20 гаруй жил ажилласан бөгөөд Олон улсын худалдааны төв Гүйцэтгэх захирлаар 2013 оны 9 дүгээр сараас хойш ажиллаж байна. Айлчлалын хүрээнд хатагтай А.Гонзалез Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болон Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай хамтын ажиллагааны талаар ярилцаж, МҮХАҮТ-ын удирдлага болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж санал солилцов.

Түүнчлэн, Монгол Улсын Их Сургуулийн худалдаа, эдийн засгийн чиглэлийн доктор, магистр болон 4 дүгээр курсын оюутнуудад зориулан худалдаа, эдийн засгийн чиглэлээр лекц уншиж, оюутнууд өргөнөөр оролцов. Айлчлалын үр дүнд тус байгууллагатай хийж буй хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, Олон улсын худалдааны төвийн зүгээс манай залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг илэрхийлэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж