Монгол-япон бизнес эрхлэгчдийг холбох (b2b) уулзалт | News.MN

Монгол-япон бизнес эрхлэгчдийг холбох (b2b) уулзалт

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Монгол-япон бизнес эрхлэгчдийг холбох (b2b) уулзалт

Монгол-япон бизнес эрхлэгчдийг холбох (b2b) уулзалт

Корпорэйт Конвэйншн Центр
2018 оны 11 сарын 7

Эрхэм таныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам болон Байгаль Орчин, Уур Амьсгалын сангийн дэргэдэх Уур Амьсгалын Өөрчлөлтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж, Япон улсын Байгаль Орчны яам, Хилийн Чанад дах Байгаль Орчны Хамтын Ажиллагааны төв байгууллагууд болон Монголын Бизнесийн Зөвлөлөөс хамтран зохион байгуулах гэж байгаа “Монгол-Япон Бизнес эрхлэгчдийг холбох (B2B) уулзалтад ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫГ оролцохыг урьж байна.

Энэхүү уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгч байгууллагууд Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын талаар болон механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна.

Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байна.

Уулзалтын гол зорилго нь Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын чадавх бэхжүүлэх  ажлын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх,  боломжит төсөл хөтөлбөрийг олж илрүүлэх,  цаашид энэ талбарт хамтран ажиллах сонирхолтой Монгол-Японы Бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх юм.

“Монгол-Японы Бизнес эрхлэгчдийг холбох B2B уулзалт” 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд Корпорэйт Конвэйншн Центрийн “Улаанбаатар танхим”-д зохион байгуулагдана.

ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ЭСЭХЭЭ БИДЭНД 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ДОТОР МЭДЭГДЭНЭ ҮҮ.

Арга хэмжээ Монгол-Япон хэл дээр (шууд болон шууд бус орчуулгатай) явагдана.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай болон хуралд оролцох боломжтой эсэх талаараа Л.Отгонцэцэг- otgol515@gmail.com хаягаар ХКОМ-ын нарийн бичгийн газартай холбогдоно уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж