Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгууль болж байгаа тухай мэдээллийг бид өнмө хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Увс, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн Ардчилсан нам нөхөн сонгуулиа хийж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ тодруулжээ.
Мөн Булган аймгийн Ардчилсан намын хороо Дотоод сонгуулийн хороонд хандаж ҮЗХ-ны нөхөн сонгуулиа түр хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооныхон дотоод зөрчлөөсөө үүдэн сонгууль явуулаагүй байгаа аж.
Өвөрхангай аймагт болсон ҮЗХ-ны нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар гомдол гаргана гэж буй. Түүнийг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо олгоогүй тул Дотоод сонгуулийн хороондоо хандах болж байгаа.
Нөхөн сонгууль болсон аймгуудын мэдээг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
№ | Аймаг/ дүүрэг | Суудлын тоо | Нэр дэвшигчдийн тоо | Сонгогдсон гишүүд | Огноо |
1 | Увс | 4 | 9 | Д.Дорлигжав О.Цогтгэрэл Д.Цэндсүрэн С.Пүрэвсүрэн | 2015-01-25 |
2 | Төв | 4 | 13 | Б.Баярсайхан Д.Баярбат Ч.Дашдэмбэрэл Х.Өлзий-Орших | 2015-01-22 |
3 | Сэлэнгэ | 3 | 9 | У.Ганзориг Д.Нямдаваа М.Үүрийнтуяа | 2015-01-25 |
4 | Баянхонгор | 1 | 2 | М.Чулуунбаатар | 2015-01-21 |
5 | Сүхбаатар | 1 | 1 | Ж.Батсуурь | 2015-01-19 |
6 | Өвөрхангай | 2 | 7 | С.Дэмчиг Д.Лхагвабуд | 2015-01-23 |
7 | Баян-Өлгий |
3 | 15 | Х.Дармен Х.Батырбек Н.Жавзанпагма | 2015-01-23 |
8 | Баянгол дүүрэг | 2 | 2 | Б.Лхагвасүрэн Т.Сэр-Од | 2015-01-24 |
Хөвсгөл, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод аймагт ҮЗХ-ны нөхөн сонгуулийн талаарх мэдээллийг ЭНЭ линкээс тодруулж уншиж болно.
Г.ДАРЬ