Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн урамшууллаа хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн урамшууллаа хүргэж байна

1924 оны аравдугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны нэгдүгээр чуулганы үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарч, түүнээс хойш энэхүү өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна.

Монгол Улсад энэ өдрийг Монголын банкны холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалсаар иржээ.

Капитрон банк Дэлхийн хуримтлалын өдрөөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд харилцагчиддаа дараах урамшуулалт хөтөлбөрөө хүргэж байна. Үүнд:

  • Хүүхдийн хадгаламжийн дансанд 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлого нэмсэн мөн 100’000 төгрөг болон түүнээс дээш үлдэгдэлтэй данс шинээр нээлгэсэн харилцагчдад насны ангиллаас хамааран дараах урамшууллыг олгоно.
  • 14 хүртэл настай хүүхэд бол дансанд нь банкны зүгээс 5’000 төгрөгийн урамшуулал олгоно;
  • 14-өөс дээш настай хүүхэд бол хүслийн фото картыг элсэлтийн хураамжгүй захиалах эрх бэлэглэнэ;
  • Капитрон банкаар үйлчлүүлсэн хүүхэд бүрийг амтат чихрээр урамшуулна;
  • Хүүхдийн хадгаламжаас бусад төрлийн хугацаат хадгаламжийн дансанд 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлого нэмсэн мөн 100’000 төгрөг болон түүнээс дээш үлдэгдэлтэй данс шинээр нээлгэсэн харилцагчдад банкны гарын бэлгээр урамшуулна.
  • Капитрон банкны хадгаламжийн дэвтэр үнэгүй болсон тул та хүссэн хадгаламжаа нээлгэх боломжтой.

Мөн түүнчлэн Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн хамтран зохион байгуулж буй Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн өдөрлөг 2018 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордонд 11:00 – 15:00 цагт, 11-р сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд Театрт 11:00 – 15:00 цагийн хооронд тус тус болно.

Капитрон банк тус өдөрлөгт оролцох бөгөөд хүн бүр банкны хэсэг дээр ирж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах, хадгаламж нээлгэх, гарын бэлэг авах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох боломжтой тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Иргэн та өөрийн ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлал үүсгэн, Дэлхийн хуримтлалын өдрийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлээрэй.

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж