Ньюс хөтөч: "Үдийн цай хөтөлбөр"-т хийсэн шалгалтын дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Үдийн цай хөтөлбөр"-т хийсэн шалгалтын дүнг танилцуулна

Ньюс хөтөч: "Үдийн цай хөтөлбөр"-т хийсэн шалгалтын дүнг танилцуулна

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно. Холбоо барих утас: 99773800, 88008516
  • “Эврика-2018” ЭШИХ-ын III шат МУИС-н номын санд зохион байгуулагдана.

09.30

  • “Кемпински” зочид буудалд УБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00

  • Төрийн ордонд "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас: 9999-6206
  • НМХГ-ын таван давхрын хурлын танхимд Нийслэлийн ЕБС-иудын "Үдийн цай хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:91887887
  • Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2019 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулж буй бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүдийн дунд санал солилцох зорилго бүхий “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд болно.
    Холбоо барих утас: 313207
  •  Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон талаа Баянзүрх Дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Аж ахуйн нэгж байггууллагын удирдах ажилтнууд, иргэдэд мэдээлэл хийнэ

10.30

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Холбоо барих утас: 8811-1046

11.00

  • БГД-ийн 20 хорооны нөхөрлөлийн гудамжны шинэ замыг нээх нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Холбоо барих утас: 99053513

13.00

  • Нийслэлийн 6 тусгай сургуулийн урлагын анхдугаар тоглолт Улаанбаатар чуулганы танхимд болно.

14.00

  •  Монгол-Чехийн хамтарсан “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн хаалтын семинар БОАЖЯ-ны хурлын танхимд болно.

ТӨРИЙН ОРДОН

09.00

  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

11.00

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

13.00

  • Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэл.

14.00

  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлт;
  • Бусад.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж