"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна | News.MN

"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.31-нд нийтлэгдсэн

"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна

"Эмээлт"-ийнхэн малыг ёс бусаар нядалж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах “Эмээлт” зах орчимд малын худалдаа, мах, түүхий эдийн худалдаа эрхэлдэг олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өвлийн идэш бэлтгэлийн үеэр дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам идэвхждэг байна. Энэ удаагийн сурвалжлагаа “Эмээлт” захаас бэлтгэлээ.

"Эмээлт" захын урд хэсэгт байрлах нэгэн аж ахуйн нэгжийн цэнхэр өнгийн төмөр хашаанд хонь, ямаа, үхэр, адууг тусгаарлан хашжээ.  Хашаан дотор,  урд хэсэгт нь урт барилга байна. Барилгын зүүн хэсгээс эхлэн  малыг нядалж, шулж, мах, яс зэргийг ялган ачааны машинд ачдаг дамжлага явагддаг юм байна.

Хашсан  бод малаас 10 гаруйг нь нядлахаар оруулж байв. Нядалгааны хашаанд оруулсан үхрүүдийг лоом, лантуу, сүх барьсан хүмүүс хэдэн талаас нь балбаж харагдана. Зодуулсан үхэр муужирч унангуут хоолойг хэрчиж байлаа. Зарим нь лоом, лантуу, сүхээр балбуулсан ч унахгүй толгой хэсгийг нь цус даган урсахыг харахад нүд халтирам. Үхэр нядалгааг цааш үргэлжлүүлэн харж чадсангүй.

Ингээд 20 орчим минутын дараа хажуугийн хашаанд байсан сарлагуудыг нядалгаа руу тууж ирлээ. Үхрүүд нядалгааны хашаа руу тийм ч амар орсонгүй. Цагаан хулдаасаар хийсэн ажлын хувцас нил улаан цус болсон хүмүүс хашгиралдан үхрүүдийг саваа, болон урт модоор балбан туух.   Нэг сарлагийг хүнд модоор балбасаар нурууг нь хугалсан бололтой, зөвхөн урд хоёр хөлөөрөө ээлжлэн гишгэн их биеэ чирсээр нядалгааны хашаа руу орж харагдав.

Малыг нядалж дуусаад толгойг нь тасдаж, шийрийг нь салгаад  хойд хоёр хөлөөс нь дэгээдэн дүүжлэв. Үүний дараа гэдсийг нь ярж, салгаад хоёр эмэгтэй хуулж эхэллээ. Арьс, дотроос нь салгасны дараа гулуузыг хэдэн хэсэг болгон шулах хэсэг рүү өглөө. Хуулсан арьсыг нь үүдэндээ овоолох юм.

Малын гэдэснээс гарсан ялгадас болон ясыг ачиж явахаар тодорхой цагийн давтамжтай зориулалтын ачааны машин ирж байлаа. Мөн бохир соруулах машин ч мөн тодорхой цагийн зайтай ирж цооног дахь бохирыг соруулж байв.

ӨДӨРТ ДУНДЖААР 300-ГААД БОД, 500-ГААД БОГ НЯДАЛДАГ

Гадаа тамхи татан зогсох нядалгааны ажилтнаас ийм ажил хийхэд хэр хүнд хэцүү болохыг асуусан юм. Тэрбээр “Энд ажиллах эхэн үедээ тун хэцүү санагддаг байлаа. Одоо бол дассан. Өдөрт 50 мянган төгрөгөөс бага цалин авдаггүй. Цалингаа 10 гаруй хоноод тавьдаг. Манай захирал хятад хүн байдаг. Энд хааяа ирнэ. Ихэвчлэн монгол талын захирал биднийг хянадаг юм. "Эмээлт"-эд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хятад эзэнтэй байдаг. Малыг нядлахдаа тогонд цохиулдаг гэдэг ч яс юман дээрээ бүгд тэгдэггүй. Бод малыг толгой руу нь цохиж, дараа нь хоолойг нь хэрчиж нядалдаг. Зарим нь  нэг цохиход унахгүй, хэд хэд цохиулж байж унадаг. Харин бог малын хүзүүг хэрчиж нядалдаг. Бог малыг нядалсны дараа үсийг нь зумалж цэвэрлээд шулдаг. Энд өдөрт дунджаар 300-гаад бод, 500-гаад бог нядалдаг. Малаас гарч буй ялгадас болон ясыг хээр хаядаг гэсэн. Харин махыг нь Хятад руу гаргадаг. Хилээр гараад эндээс авсан үнээ гурав дахин нугалж зардаг гэх юм билээ” гэсэн юм.

ТОГОНД ЦОХИУЛЖ НЯДАЛСАН БОЛ МАЛЫГ ИНГЭЖ ЗОВООХГҮЙ

Хашаанд олон хүн холхилдож байлаа. Тэдэн дунд ченж олон байсан бол ганцхан малчин байв. Тэрбээр “Өчигдөр өглөө энд ирсэн. Оюутан хүүхдийнхээ дараагийн улирлын сургалтын  төлбөрийг бэлтгэхээр портер дээрээ таван адуу ачаад ирлээ. Ченжид өгөхөөр маш бага үнээр авдаг юм. Малчдад малаас өөр орлого олох зүйл байдаггүй. Тиймээс хэдэн адуугаа гайгүй үнээр өгөх санаатай энд анх удаа ирж байна. Хүлээх зуураа малыг яаж нядалж байгааг харлаа. Их зоддог юм байна. Монголчууд эртнээс малаа буянт мал гэж дээдэлж ирсэн. Малыг ингэж яргалж байгаа нь монгол хүнд тун зохимжгүй харагдаж байна. Уг нь тогонд цохиулдаг гэж сонссон ч тэгэхгүй байна. Хэрэв тогонд цохиулж нядалсан бол малыг ингэж зовоохгүй, аль алиндаа илүү амар байх байлаа. Одоо нэгэнт холоос ирсэн болохоор таван адуугаа өгөхөөс өөрцгүй. Нядалгааны дараа малыг хуулж, жижиглээд жинлэж байна. Адууны махыг килограммыг нь 4400 төгрөг, үхрийн махыг 4700 төгрөгөөр тооцож байна. Нэг адуу дунджаар 175 кг хүрдэг юм байна” гэсэн юм.

АДУУНУУДЫН ГЭДЭС НУМАРЧ, ХАВИРГА НЬ ХЭРЗИЙЖ, ЭРҮҮ НЬ ЗУУРСАН БАЙЛАА

Удалгүй адуу ачсан, Говь-Алтай аймгийн дугаартай ачааны машин ирэв. Машинаас 30 гаруй адуу буулгалаа. Адуунууд холоос ирсэн тул хөл нь хөшсөн бололтой, доголсоор бууж байв. Мөн гэдэс нь нумарч, хавирга нь хэрзийжээ. Хэсэг хугацааны дараа тэднийг авчирсан ченж  бага зэргийн өвс тавьж өгөв. Гэтэл заримынх нь эрүү зуурсан шинжтэй, хазсан өвсөө эргүүлэн унагана.  Ченжээс адууг хэдэн төгрөгөөр авсныг тодруулахад хариулсангүй.

ЗОДОЖ НЯДЛАХ АРГА БАЙДАГГҮЙ

Малыг тогонд цохиулалгүйгээр зодож нядлах арга байдаг эсэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.


-Энэ жил хэчнээн хэмжээний мах экспортлох төлөвлөгөөтэй байна вэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Мах, сүүний анхдугаар аян” зохион байгуулсан. Энэ хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэхээр бусад оронтой хэлэлцээр хийж, хянан магадлал хийж байгаа. Өнгөрсөн онд 29 мянган тонн түүхий мах экспортолсон. Энэ нь өмнөх оныхоос тав дахин их тоон үзүүлэлт. Харин 2018 онд махны экспортыг 50 мянгад хүргэхээр төлөвлөсөн. Одоогоор 30 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үлдсэн хоёр сард махны экспорт эрс нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Монгол малын махыг одоогоор хэдэн орон руу гаргаж байна вэ. Мах экспортлоход ямар шалгуур тавьдаг вэ?

-Мах бэлтгэлийг ихэвчлэн баруун аймгуудад хийж байгаа. Ингээд бэлтгэсэн махаа БНХАУ, ОХУ, Вьетнам, Казахстан, Иран, Катар, Япон улс руу экспортолдог. Мах экспортлохдоо импортлогч орны шаардлагад нийцүүлдэг. Жишээ нь, БНХАУ-аас хорио цээрийн хянан магадлал хийх газрын хүмүүс ирж манайд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэртэй танилцаж, сонголтоо хийдэг юм. ОХУ-аас малын эмч ирж, махны үйлдвэрүүдтэй танилцаж, нядалгаанаас  эхлээд экспортлохоор тамга дарах үе хүртэл хянадаг. Харин Иранаас мах экспортлохоор 2-3 хүн ирдэг. Мал нядлах хүнтэйгээ ирж, ном уншиж, хилээр гаргах хүртэл хянадаг.

-Мах экспортолж буй хэчнээн аж ахуйн нэгж байна вэ?

-Мах импортолж буй тал нь тухайн малын магадлагааг хаанаас авч байна, хэзээ шинжилгээнд хамрагдсан зэрэг шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд л мах хилээр гаргадаг.  Монголд нядалгаа болон махны 50 гаруй үйлдвэр байдаг. Иргэд хүссэн газраа мал нядалгаа, махны үйлдвэр байгуулах гээд байдаг. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар оруулж байгаа. Ингэснээр малыг замбараагүй нядалж буй газрыг үгүй хийж, зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан мах экспортолдог болохыг зорьж байна.  Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар дотоодын хэрэгцээг хангахыг зорьж байгаа. Ингэснээр иргэд гарал үүсэл нь баталгаатай мах хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

-Мал нядалгааг стандартын дагуу хэрхэн  явуулдаг вэ?

-Нядалгаа явуулах тусгай аргачлал байдаг. Исламын шашинтай орон халал буюу хоолойг нь хэрчих аргаар малыг нядалж байна. Мөн тогонд цохиулж нядлах арга байдаг.

-"Эмээлт" зах дээр бод малыг толгой руу нь лоом, лантуу, сүхээр цохиж алж байна. Ийм нядалгааны арга байдаг уу?

-Зодож амыг нь таслах, нядлах арга байдаггүй. Гэхдээ нүдээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Үйлдвэр рүү малыг оруулахдаа тууж, шавхардаж байгаа нь зодож байгаа мэт харагдаж магадгүй юм.

-“Эмээлт” захад ойролцоогоор мал нядлах хэчнээн аж ахуйн нэгж, үйлдвэр байдаг вэ?

-Яг тус хэсэгт хэчнээн аж ахуйн нэгж байгааг мэдэхгүй. Хянан магадлагааг мэргэжлийн хяналтынхан хийдэг.

-"Эмээлт" зах орчимд байгаа үйлдвэрийн махыг урд хөрш рүү гаргадаг гэж байсан энэ үнэн үү?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй найман аж ахуйн нэгж, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй зургаан аж ахуйн нэгж, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй таван аж ахуйн нэгж, нядалгааны эрхтэй найман аж ахуйн нэгж байна. (БНХАУ руу мах экспортлох эрхтэй байгууллагын жагсаалтыг эндээс харна уу) Харин ОХУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн 29 аж ахуйн нэгж, Вьетнамд дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрх бүхий магадлан итгэмжлэгдсэн дөрвөн аж ахуйн нэгж тус тус байна.  (ОХУ руу мах экспортлох аж ахуйн нэгжийн жагсаалтыг эндээс харна уу) Жагсаалтад ороогүй бол зөвшөөрөлгүй, жижиг нядалгааны газрууд гэсэн үг.

ЭМЭЭЛТЭД ГАР АРГААР МАЛ НЯДЛАХ 13 ГАЗАР БИЙ

Эмээлт зах орчимд байгаа мал нядалгаа болон махны үйдвэрт зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал, эмийн улсын байцаагч Б.Дэлгэрмаагаас тодрууллаа. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 32, 20, 21 дүгээр хороонд махны 30-аад үйлдвэр бий. Бид хяналтын хуудас, мах боловсруулах хуудсаар эрсдэл багатай газарт дүгнэлт өгдөг. Эдгээр үйлдвэрийн зарим нь давхар нядалгаа явуулж байхад зарим нь нядалгаагүйгээр мах үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө өдөрт 50-иас цөөн мал нядалж байвал гар аргаар мал нядлах газарт тооцогдоно. "Эмээлт"-эд ийм 13 газар бий. Эдгээр газар нь ченж нарын малыг нядалж өгдөг. Эндээс гарсан махыг “Хүчит шонхор”, “Хар хорин” зэрэг зах руу дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг. Мөн махны үйлдвэрүүд, гэрээт газруудад нийлүүлдэг. Харин 50-иас олон бол үйлдвэрт тооцогдоно. Эдгээр газрууд нядалгаанаас гарсан сэвсийг 32 дугаар хороонд байрлах түр хогийн цэгт асгадаг. Харин ясыг нь яс боловсруулах үйлдвэрт нийлүүлж, үйлдвэрийн үйл ажиллагаа хэтэрсэн үед түр хогийн цэгт хаядаг” гэсэн юм.

Дээр дундсан шиг малыг лоом, лантуу сүхээр балбаж, яргалалгүйгээр зөвхөн тогонд цохиулж нядлах шаардлага тавих цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
86
БурууБуруу
76
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oeunchimeg 2018-10-31 202.126.89.217

arailahargis bn bid malaa idesh hiij herglehdee hyrtel nudluulj bg hyndee bitgii zowoogooroi gej helchiheed harj chaddgyi getel Mongol hyn baij maliig zodoj nydheer nyd haltirch bn hytduud ulaasaal muuhai uls ymaa amitang er n amidaar n tylne shataana araich de

Avatar

Зочин 2018-10-31 66.181.182.108

Арай л бишээ Монгол хүн хэзээ ингэж малаа муулдаг байлаа даа төр засаг минь хяналтандаа авах цаг аль хэд йн болжээ

Avatar

egshig 2018-10-31 202.55.188.93

yron yagad iim mongoliinhoo ed baylagiig mongolchuud hamgaalkvn bol hen hamgaalkaaad bgn be!!!!

Avatar

egshig 2018-10-31 202.55.188.93

ymar ** nowshnuud we mongol iin ulamjlal ow soyil bolj irsen mal amitdiig mongolchuud oorsdoo ingej bhd muusain hytaduudl gedeg oorsdoo hytadtaigaa adilhan zan torh aranshintai boltsn bnshde

Avatar

Зочин 2018-10-31 66.181.178.208

Ямар олон үйлдвэр вэ. Тэгээд зодож а**а гэдэг чинь юү гэсэн үг вэ. . Бод малыг толгойны оройруу нь ганц хатгаад унахаар нь цуслаж янзалдаг байсан. Одоо тэгж орой руу нь хатгаж чадах хүн байхгүй болсын байх даа. Хятадруу махаа хэт их гаргаснаас, хятад эзэдтэй махны үйлдвэрүүдтэй болсноос махны үнэ дийлдэхээ байлаа. Бидний Монголчууд махаа авч дийлэхгүйд хүрээд бна. Зохицуулж өгнө үү

Avatar

Зочин 2018-10-31 192.82.71.187

Зоворж алж байгаа хүн нь алуулж байгаагаасаа ч иоүү зовох иийн байна яана даа хөөрхий.Хийсэн шйлийн үржэ л эдэлдэг байгалийн хатуу хуультай шүү. Хамаг амьтдын зовдон арилах болтунай

Avatar

Зочин 2018-10-31 66.181.178.113

Буянт малаа ингэж зовоон тамлуулах гэж дээ. Үүниг болиулчихаж болдоггүй юм байхдаа. Амьтан тамлах ч дээ эргээд сайн юм болохгй дээ.

Avatar

Irgen 2018-10-31 202.179.27.91

Yanaa uursduu uheh Dee yanaa uzej uheh baihaa yasan hertsgii zerleg Bolson humuus be. Iim boloh gej Dee heden haktar tugrugnuus bolj Mongol es janshil,ulanjillaa ulaandaa gisgeh gej dee

Avatar

Зөвт элч 2018-10-31 66.181.160.31

Мал боловч амьтан. Олон амьтадыг тарчлааж, тамлаж хороогсод өөрсдөө х****л идэж, тарчилж үхэхийнхээ л өмнө ойлгодог. Үүнийг л хожимдсон гэмшил гээд байгаа юм. Эсхүл тэд үр хүүхэд, ойр дотны хүмүүсийнхээ зовлонт амьдрал, зуурьдын үхлүүдийг тоолон гашуудах бараан хувь заяатайгаа нүүр тулах болно. Тэнгэр өршөөг.

Avatar

Yamnii dargad 2018-10-31 182.160.32.56

Shireeniihee ard tootoi bish talbar deer ajillamaar baina. Yaj nyadalj bgaag medehgui suuj baij boldogiimuu. Esvel chadahgui bol ajlaa chaddag hund ni ogmoor um.

Avatar

п***а нээрээ өөр аргаар мөнгө олж болохгүй нуу 2018-10-31 66.181.166.59

Арчаагүй муу *л царайлсан Монголчууд хохинэ п***а хэзээ нэгэн цагт яг энэ мал шигээ х***а нарт алуулана даа

Avatar

зочин 2018-10-31 139.5.219.228

Манай махкомбинат ажиллаж бгаа юу хэд хэдэн мах комбинат бариачээ

Avatar

Иргэн 2018-10-31 64.119.27.247

Эмээлтийн хятдуудыг монгол улсаас хөөж гаргах хэрэгтэй.Эс тэгвэл монголчууд үхнэ шүү.Хордоод

Avatar

Zochin 2018-10-31 202.179.26.50

toriin tolgoid e****z hyatduud baihad yuch oorchlogdohgui .Tiim uchiraas ene togtoltsoo humuusiig oorchloh heregtei

Avatar

зочин 2018-10-31 64.119.23.25

Монголчууд өөрсдөө үйлдвэрээ бариуд хятад руу гаргах бодлого баримтлахгүй байна. Хятадууд өвөрмонголчуудаар зуучлуулаад үхэр хонины мах чанаж гаргаж байгаа нь нууц биш. Зөндөө жуулчны бизтэй хятадууд орж ирээд нэг сар бизнес хийгээд гарч байна. Эд нар мах экспортлодог хэдэн компаниар жуучлуулаад махаа гаргадаг. Дотоодод нийлүүлж байгаа махыг хятадуудаар бэлдүүлдэг нь буруу бодлого болтой. Мөн гүний усыг үнэ төлбөргүй ашиглаж байна. Энд тэндгүй гүний худаг ухаж, ус үнэгүй хэрэглэж байна

Avatar

Zochin 2018-10-31 66.181.161.30

Maliig togoor tsohiulj albal ter mah ni ervvl mended muu ert ves bol duhan dund ni tsohij l aldag bsan odoo ved yum hogson gehdee togond tsohiulj l law bish bh.Togond tsohiuldag bolchuul mah awj idhed asuudaltai l boloh ni.

Avatar

Зочин 2018-10-31 150.129.143.249

Odort tm ih maliig nayadalj baihad togond tsohiulalgui yadiin ooriin erh ashgiin toloo chi ter olon maliig tanalj ** gh gd bgamu tm l yum bol mahnaas garchih chi! Teneg n**** ve!

Avatar

Зочин 2018-10-31 202.126.88.44

чи битий ш** муу каннабалист л***р мин ip аар чин хѳѳж олж байгаад чамайг лоомор тархийг чин цѳм шаанаа муу шээс мин

Avatar

Zochin 2018-10-31 49.0.212.186

Hujaa nart ezlegdjee yanaa

Avatar

Unshigch 2018-10-31 66.181.161.17

Ээ Бурхан минь. Уйлмаар санагдаж байна

Avatar

Зочин 2018-10-31 66.181.160.76

Tur hogiin cteg chini haana baigaa be hudalch bohiroo gaduura ursgaad baigaa haraad boliulchah mergejliin hyanalt baihgui baina shu de ireed nadaas surbaljlaga abaarai boditoor ni yarina shu

Avatar

Meme 2018-10-31 43.228.131.229

Eniig anhaaraldaa avaachee, ter heden haytaduudiig Mongol booltoi ni ni tegj balbaad alchihmaar sanagdchihlaa

Avatar

сэтгэл гаргаад ажлаа хийгээчээ 2018-10-31 203.91.119.90

yoo neeree bi ene aduu tamalsan asuudlaar buh l holbogdoj boloh irgediin gomdol sanal avdg tovuud rii yarisan. 1111 , mal hamgaalah san geed. hen ni ch yu ch meddeguim bna le. noirnosoo sereed ajlaa hiigeech sugnuudee gej hashgirmaar sanagdhiin

Avatar

zochin 2018-10-31 203.91.119.90

buzriin muu huurnuud ur huuhduud chini ene uiliig chini hedn uyeree uureed diilehgui shu de. hun baina da amitang bas zovoohgui boginohon hugazaand amii ni avch bolno shu de. Burhan mini bid ch neeree mohliin irmegt irsn ard tumen shu

Avatar

Зочин 2018-10-31 66.181.166.36

Арай ч дээ, МОНГОЛ хүмүүс байна даа. Энийгээ яаралтай цэгцлээч эээ!!!

Avatar

Зоч 2018-10-31 103.212.116.17

Эмээлтэд Монгол боол хууль бол бүр үйлчлэхгүй.

Avatar

Зочин 2018-10-31 43.228.129.204

Ажиллах зөвшөөрөл энэ тэр гэж байдаг бол хураах хэрэгтэй ш тээ. Хоолоо аятайхан идчиж чадахгүй арай дэндүү байна шүү.

Avatar

Зочин 2018-10-31 202.9.41.145

Зовоож, зодож, хөлсөлж, тогонд цохиулж нядалсан малын мах амтгүй, цус хурсан байдаг. Малыг уламжлалт аргаар нядлах хэрэгтэй. Зөвшөөрөл өгсөн төрийн байгууллага зөвшөөрлөө зөрчиж байгаагийнхан зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй

Avatar

kub 2018-10-31 66.181.167.223

uildverleliin tekhnolog gej bii … zuvshuurul ugsun baiguullaga nitekhnologi zurchigduj baigaa esekhiig khyanakh yostoi, kherev tekhnologiin gorim zurchij nyadalj baigaa eskhul zuvshuurulgui nyadalj baigaa bol khariutslaga khuleelgene, khaana, kharin ingej nyadlakhyg zuvshuursun shiidvertei bol zuvshuurul olgoson baiguullagyn khaiutslagyn asuudal

Avatar

Зочин 2018-10-31 202.179.27.51

Монголчууд малыг тамладаггүй. Адууг нугаслаж алдаг. Мэдээж өвтгөхгүй а**х арга байхгүй байх. Өндөр хүчдэлээр тархи руу нь цохиулах хамгийн зовлонгүй байж магад.

Avatar

Zochin 2018-10-31 202.21.96.212

Eeeeee, iim huuhen setguulch setgel hudlul s******n, uur bichih yum oldohgui, iddeg mah n gazraas tsetseg shig urgaad garaad irdeg gesen bodoltoi ochij bhad n yos zuiteihen shig nyadlachildaa. Ene zavtai setguulchided chin haragdah baidal l chuhal shdee. harjaagaad l neg yumiig n uuluud, surjin s****a. Ter ariun tsever, garal uusel, maliin uvchlul tui ch sonin bish.

Avatar

Зочин 2018-10-31 202.72.245.194

яХЭ ХЭ ЁС ЗҮЙТЭЙ НЯДАЛЛА ДАА

Avatar

Зочин 2018-10-31 66.181.177.229

teneg mal mini chamayg tam khuleeji baygaa ,

Avatar

Зочин 2018-10-31 66.181.161.109

Maliig yaaj ch alsan bolno. Asuudal bn uu? Yargalj alhaar yaadgiin huuli bn uu zogsooh?

Avatar

Зочин 2018-10-31 202.131.248.70

MAI MUU BULDEG MINI CHAMAIG BAS YACH CH ALJ BOLNO SHUU.

Avatar

ыаө 2018-10-31 103.11.195.34

Яадаг тэнэг вэ чи

Avatar

Зочин 2018-10-31 43.228.129.204

Хийх ажилгүй мангар малны бичиж байгааг ингэж бичиж хар энерги цэцаж хоолны мөнгөө олдог ядарсан дураүк байх даа. Өрөвдөлтэй юм. Муу амьдрахаар сайн үх гэдэг дээ амьтны х****л идсэн хогийн шаар.

Avatar

Meme 2018-10-31 43.228.131.229

Baigliin huuli gej bdiimaa huu, chi tegj amitan zovooj alval uuruu tiim hemjeenii zovlon udahgyu uureh bolnoo ur huuhed chin uhliin muugaar uheh vee dee

Avatar

Зочин 2018-10-31 180.149.98.114

yadag har l***r ve. ooro tamj ochi adilhan tarchlasai.

Avatar

Зочин 2018-10-31 192.82.71.187

өөрөө яргалуулдаг үйлийн үрийн хууль байдгийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж