О.Балжинням: Х.Цагаанбаатар өөр ажилд томилогдсон

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

О.Балжинням: Х.Цагаанбаатар өөр ажилд томилогдсон

О.Балжинням: Х.Цагаанбаатар өөр ажилд томилогдсон

Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Балжиннямаас цөөн асуултад хариулт авлаа.


-2017 оны жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид зургаан медальтай ирж байсан. Тэгвэл энэ жил гурван хүрэлтэй ирлээ. Та үүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Хүнд жингийн бөхчүүд өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн дэвжээнээс медаль авч эхэлсэн. Энэ жил ч мөн хүнд жингийн хоёр бөх медаль хүртлээ. Бидний найдаж байсан 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нар хоёул хүрэл медалийн төлөө барилдаж, тактикийн алдаанаас болж оноогоо хамгаалж чадсангүй. М.Уранцэцэгийн хувьд Японы бөхөөс базари үнэлгээ авсан хэрнээ алдсан байгаа. Барилдаан бүрд жаахан алдаа байлаа.

-М.Уранцэцэг гавьяатын хувьд энэ жил дахин финалд өрсөлдөх боломж байлаа шүү дээ?

-М.Уранцэцэгийн хувьд хамгийн их харамсалтай барилдаан бол хагас шигшээ барилдаан байсан. Энэ жил дахин финалд өрсөлдөх боломж байлаа. Японы бөх Тонакигаас том үнэлгээ авсан ч барилдааны төгсгөлд гурав дахь торгууль авч ялагдсан. Бүсний ард талаас барих ёсгүй байдаг. Давуулж барихдаа санаандгүй бүсний ард хүрсэн гэдгээр гурав дахь торгуулийг өгсөн байгаа. Ийм алдаа гаргаагүй бол гэж их харамслаа. М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Г.Отгонцэцэгтэйгээ барилдаж торгуулиар ялагдсан.

-“Токио 2020” олимпийн наадам хаяанд ирлээ. Тамирчдын бэлтгэл сургуулилт хэр явж байна вэ?

-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын хувьд бэлтгэлээ хийсээр байна. Бид сая Азарбайжанд насанд хүрэгчдийн ДАШТ-ий үр дүнг харлаа. Мөн Аргентинд залуучуудын олимпийн наадмаас хоёр тамирчин мөнгөн медальтай ирсэн. Хуучин тамирчдаас ч дэлхийн аварга Г.Болдбаатар нарын олон тамирчид бэлтгэлээ хийж байна. 2020 оны тавдугаар сар гэхэд шилдэг 16-д хэн багтаж байна тэр хүн олимпийн наадамд барилдана шүү дээ.

-2018 оны төгсгөлд манай тамирчдыг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Он дуусахаас өмнө манай тамирчдын оролцох гурван тэмцээн байна. Узбекистаны Ташкентад ирэх долоо хоногт “Grand Prix” тэмцээнтэй. Манай 13 тамирчин өрсөлдөнө. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын эхэнд Японы Токиод “Grand Slam” болно. Мөн БНХАУ-ын Гуанжуд Masters-ийн тэмцээнтэй. Тэгэхээр тамирчдын хувьд өнгөрөгч есдүгээр сард ДАШТ-д оролцсоноос хойш дахин бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Тэмцээн дуусаагүй байгаа учир тамирчдын оролцох тэмцээн олон байна.

-Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Х.Цагаанбаатар мэдэгдэл гаргасан байсан. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Х.Цагаанбаатарыг юу бичсэнийг би сайн мэдэхгүй байна. Надад хэлэхдээ "Багшаа Тагнуулын ерөнхий газрын спорт албанд очлоо" гэж байсан. Тэгэхээрээ хуулиараа давхар ажил хийж болохгүй байх гэж бодож байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж