Рок хөгжмөөр чимэглэсэн яруу шүлгийн анхны клип дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэхүү клип яруу найрагч Ж.Батцэцэгийн “Арвай буудай мэт” нэртэй шүлэг, “Хурд” хамтлагийн хөгжимчин МУГЖ Д.Отгонбаярын “Чамайг санана” хэмээх рок аялгуутай хослон олны хүртээл болоод байгаа нь үзэгчдийн таашаалд ихэд хүрээд байна. Урьд өмнө ийм яруу найраг, хөгжмийн хамтарсан клип гарч байгаагүй юм. Клип нь зураг авалт, эвлүүлгийн хувьд ч шинэлэг төдийгүй дэлгэцийн урлагт нэгэн содон хуудас нээлээ гэж хэлж болно.
Яруу найрагч Ж.Батцэцэг нь 90-ээд оныхон буюу “Мөнгөн үеийн” яруу найрагчдын гол төлөөлөгчдийн нэг. Тэрбээр шүлгийн “Хойд шугуйн жимс”,“Намайг хүлээсэн он жилүүд” гэх номуудыг өмнө нь олны хүртээл болгож байжээ.
Д.ЖАРГАЛ