"Монгол газар" ХХК-ийн төлөөлөгч Ц.Мянганбаяр үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 2014 оны найм дугаар сарын 11-ний өдрийн 11888 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2015 оны нэг дүгээр сарын 20-ны өдрийн 2365 дугаар захирамжаар "Монгол газар" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.
Иймд "Монгол газар" ХХК-аас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхэд нэхэмжлэл гаргана уу. " Монгол газар" ХХК-ийн хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсвэл дампуурсанд тооцож татан буулгах саналыг тусгаж, нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утсыг тодорхой тусгаж нотлох баримтаа хавсаргаж ирүүлнэ үү" гэсэн мэдээлэл өдөр тутмын нэгэн сонины 2015 оны нэгдүгээр сарын 20-ны дугаарт нийтлэгдсэн байна.
Энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хүлээж авах ба нэхэмжлэгчдийн анхны хурал 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд болох юм байна.
Б.БИЛЭГ