Биткойны 10 жил: Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Биткойны 10 жил: Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

Биткойны 10 жил: Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

Дэлхий нийт технологийн дэвшил, шинэ нээлт, ололтуудаар уралдан буй энэ цаг үед гарт баригддаггүй цахим мөнгө аль хэдийнэ 10 жилтэйгээ золгож байна. Бидний мэдэхгүй, хэрэглэхээс зайлсхийдэг цахим мөнгө буюу биткойны хэрэглээ өнөөдөр дэлхий нийтээр тархаж, 300 тэрбумын активтай болжээ.

2008.10.31-ны өдөр, дэлхийн эдийн засгийн их хямралтай давхцан Сатоши Накамото гэх хүн нүдэнд харагдаж, гар баригддаггүй, алт, долларын баталгааны системгүй, цахим мөнгө гээч зүйлийг бий болгосон нь биткойн юм. Түүний зорилго нь засгийн газар, төв банкнуудаас хараат бус, хэрэглэгчид хоорондоо шилжүүлэг хийхэд маш амар мөнгөний системийг орчин үеийн техник, технологийн хөгжилд тулгуурлан бий болгох байжээ.

Биткойн зохион бүтээгдсэнээс хоёр сарын дараа анхны крипто валютууд нь эргэлтэнд орж эхлэн, хэдхэн жилийн дотор 10 тэрбум, өдгөө 109 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон байна.

Нэг биткойн нь өнөөдрийн байдлаар 6331 ам.долларын үнэлгээтэй байна.

Гэхдээ биткойны зах зээл тасралтгүй өргөжин тэлж байгаа ч уламжлалт мөнгөн тэмдэгтүүдийг орлож чадах хэмжээнд хараахан хүрээгүй байгаа юм. Хүмүүсийн биткойн хэрэглэхээс айдаг гол шалтгаан нь аюулгүй байдал юм. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 761 сая долларын биткойн хулгайлагдсан бөгөөд энэ жилийн эцэс гэхэд уг тоо нь 1,5 тэрбум ам.доллар болон өсөх хандлагатай байна. Тиймээс крипто валютын аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн хэрэглэгчид хэрэглэхэд хялбар байлгах зэргээр хийх ажил их байгаа хэмээн биткойны мэргэжилтнүүд хэлж байна. Үүнийг хийхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийг хамгаалдаг аюулгүй байдлын туршлагад үндэслэх санаа ч байгаа аж.

“Аюулгүй байдал болон хэрэглэхэд хэцүү гэдэг шалтгаанаас үүдэлтэйгээр ихэнх хүмүүс биткойныг хэрэглэхээс татгалзаж байгаа учраас ирэх 10 жилд энэ асуудлыг бүрэн шийдэхийн төлөө ажиллах болно. Дараагийн 10 жилд биткойны зах зээл улам өргөжин тэлж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн нэгэн адилаар хэрэглэгдэж эхлэх болно” хэмээн биткойны мэргэжилтэн Чакиб Боуда хэлжээ.

Магадгүй хэдхэн жилийн дараа гэхэд л мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байгаа хүн болгон цахим валютыг хэрэглэдэг болохыг үгүйсгэхгүй юм.

БИТКОЙНТОЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТУУД:

  • Дэлхийн нийт крипто валютын 34 хувь нь биткойных
  • Нийт 17 сая биткойн одоогийн байдлаар хэрэглэгдэж байгаа
  • Биткойны зах зээл дээрх хамгийн том тоглогч 179,203 биткойнтой
  • Нийт биткойн хэрэглэж багаа хүмүүсийн гуравхан хувь нь эмэгтэйчүүд байдаг
  • Биткойн хэрэглэж байгаа нийт хүмүүсийн 60 хувь нь 35-аас доош насны хүмүүс, талаас илүү хувь нь цагаан арьстан
  • Ихэнх биткойнууд япон иен болон америк доллараар арилжаалагддаг
  • Дэлхийн 11 улсад л биткойн хэрэглэхийг хориглосон байдаг
  • Биткойныг гараад удаагүй байхад нь нэг залуу 10,000 биткойнтой байсныгаа хоёр ширхэг пиццагаар арилжиж байжээ. Энэ биткойноор хийсэн түүхэн дэх анхны худалдан авалт болсон байна. Харин тэрбээр дахиад хэдхэн жил хүлээсэн бол биткойных нь үнэлгээ нь 140 сая ам.долларын үнэлгээтэй болон өсөх боломжтой байсан гэдэг.

Хамгийн сонирхолтой нь биткойныг зохион бүтээсэн Накамото гэх хүнийг хэн ч харж, ярилцаж байгаагүй байна. Эхэн үедээ тэрээр харилцагчидтайгаа цахим шуудангаар харилцдаг байж байгаад 2011 оноос хойш ор сураггүй алга болсон. Тиймээс түүнийг бодит хүн гэж хэлэхэд хэцүү бөгөөд түүний ард нэрийг нь ашигласан ямар нэгэн байгууллага байгаа хэмээх таамаглал илүү үнэмшилтэй сонсогдож байгаа юм. Түүнчлэн Накамотогийн бүтээсэн программыг нь жирийн нэг хүн бүтээж чадахааргүй, төгс байсан аж. Зарим нэг таамаглалаар түүнийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola  /Сатоши Накамото/ гэх дөрвөн компаний нууц үйл ажиллагаа хэмээн хардах хүмүүс ч байдаг.

Биткойны хамгийн гол давуу тал нь нэг хэрэглэгчээс нөгөө хэрэглэгчид мөнгө шууд буюу банк зэрэг гуравдагч этгээдийн оролцоогүйгээр, маш бага шимтгэлтэйгээр шилжүүлэх боломж болон валютын ханшийн савлагаа зэрэг эрсдэлээс ангид байхад оршино.

Гэхдээ технологи болон старт-ап компаниудын хурдацтай хөгжилтэй холбоотойгоор биткойноос өөр цахим мөнгө дэлхийн зах зээлд хүчээ авч магадгүй. Санхүүгийн шинжээчид ч бас ирэх 10 жилд биткойны зах зээл бууралттай байх болно хэмээн урьдчилан дүгнэж байна. Харин биткойн нь хэзээд цахим мөнгөний салбар дахь анхдагч бөгөөд дэлхий даяар хүмүүст таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн энэ салбарын анхдагч байх нь үнэн юм.

Дэлхийн эдийн засгийн хямрал, ханшийн хэлбэлзэл зэрэг нь ямар их сөрөг үр дагавар авчирдгийг 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал аль хэдийн харуулсан билээ. Ялангуяа ам.долларын ханшийн савлагаа нь Монгол шиг жижиг эдийн засагтай орнуудад хүндээр тусдаг. Харин ирээдүйд технологийн хөгжил буюу цахим мөнгөний ачаар энэ бүхнээс зайлсхийх боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж