Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхий сайдыг шийдвэрээ өөрчлөхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхий сайдыг шийдвэрээ өөрчлөхийг хүсэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхий сайдыг шийдвэрээ өөрчлөхийг хүсэв

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар удирдуулах шийдвэр гарсныг эсэргүүцэж өнөөдөр /2018.10.29/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд мэдээлэл хийлээ.

Засгийн газар 2018 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх шийдвэрийг гаргажээ. Эл шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдгээ тэд мэдэгдлээ.

Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалуулах асуудал биш. Энэ бол салбар дундын асуудал. Ерөнхий сайд тогтоол гаргаад, зөвлөлийг тэргүүлэхээс татгалзаж байгаа нь биднийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн илрэл. Ерөнхий сайд та гаргасан шийдвэрээ эргэн харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний дуу хоолойг сонс. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах, уулзахаас цааргалж, татгалзав.

Ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тэр өдрөөс өмнө гаргасан шийдвэрээ буцаахыг хүсэж байна” гэлээ.

Мөн мэдэгдэл гаргаснаа уншиж танилцуулав. Уг мэдэгдэлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайд толгойлж, яамд болон орон нутаг, дүүргүүдэд салбар зөвлөлүүд байгуулагдаж эхэлж байгаа энэ үед орон тооны бус зөвлөлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шилжүүлсэн нь салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдрэх, хэвийн явагдах нөхцөлийг таслан зогсоолоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь зөвхөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах асуудал мэтийн ойлголтыг иргэд болон шинээр байгуулагдаж байсан салбар зөвлөлүүдийн гишүүдэд өгч байна.

Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрхлэх зөвлөл байгуулж, ажиллуулах жишиг олон улсад хэдийнэ тогтсон бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангахад чухал нөлөөтэй байдаг” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж