Истанбулд дэлхийн хамгийн том онгоцны буудал нээгдэж байна | News.MN

Истанбулд дэлхийн хамгийн том онгоцны буудал нээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Истанбулд дэлхийн хамгийн том онгоцны буудал нээгдэж байна

Истанбулд дэлхийн хамгийн том онгоцны буудал нээгдэж байна
Aerial view of Istanbul's IGA Airport Yusuf Akçayoglu.

Туркийн Истанбул хотноо дэлхийн хамгийн том онгоцны буудлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.29/ болж байна.

Хар далайн эрэг дээр байрлах нисэх онгоцны шинэ буудал нь одоогоор бүрэн ашиглалтад ороогүй байгаа боловч бэлэн болсон хэсгүүдээ өнөөдрөөс эхлэн ажиллуулахаар төлөвлөсөн нь энэ юм байна. Одоогийн байдлаар, тус нисэх онгоцны буудал нь жилд 90 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай байгаа бөгөөд 3750, 4100 метрийн урттай нисэх болон буух хоёр талбай нь ашиглалтад орж байгаа аж.

Харин арван жилийн дараа гэхэд тус онгоцны буудал бүрэн баригдаж дуусах юм. Бүрэн ашиглалтад орсныхоо дараа нисэх буудлын нийт талбай нь 7690 га газар болон өргөжиж, жилд 200 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, нисэх болон буух гээд нийт зургаан талбайтай болох юм.

Нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Кадри Самсунлу, “Энэ онгоцны буудал Ази-Европыг холбох хамгийн чухал төв байх болно” гэж хэлжээ.

Онгоцны буудлын дотоод заслыг Турк, Исламын уран барилгаас санаа авч хийсэн бөгөөд алтан зул цэцгийн хэлбэртэй агаарын хөдөлгөөний хяналтын цамхаг нь 2016 оны олон улсын архитекторуудын уралдаанаас шагнал авчээ.

Бүх нислэгийн компаниуд хоёр сарын дараа гэхэд нисэх онгоцны шинэ буудал руугаа нүүж дуусах юм. Харин одоо ашиглагдаж байгаа Ататурк хэмээх гол нисэх онгоцны буудал нь жилд 64 сая хүнд үйлчилж байгаа бөгөөд нисэх онгоцны шинэ буудал нээгдсэнтэй холбогдуулан онгоцны үзэсгэлэн зохион байгуулах, хувийн онгоцнуудад үйлчлэх зэргээр зорилгоо өөрчлөх аж.

Турк улсын нийт нисэх онгоцны буудлууд нь энэ жилийн эхний есөн сарын байдлаар 164 сая хүнийг хүлээн авсан бөгөөд тэдгээрийн 31 хувийг Ататуркийн олон улсын нисэх онгоцны буудал хүлээн авчээ.

Нисэх онгоцны шинэ буудлаас хамгийн эхэнд хөөрөх онгоц нь “Туркиш Эйрлайнс” байх ажээ.

Нисэх онгоцны шинэ буудлын нээлтийн үйл ажиллагаа нь Туркийн Бүгд Найрамдахчуудын өдөртэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Туркийн Бүгд Найрамдахчуудын өдөр нь жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийн нэг цагт эхэлж, 35 цагийн турш үргэлжилдэг уламжлалтай бөгөөд энэ жил Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсаны 95 жилийн ой болж байгаа юм байна. Тус ойн баярын арга хэмжээнд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, гадаадын 50 гаруй төлөөлөгч, сайдууд болон бусад дээд түвшний төлөөлөгчид оролцож байна.

 Эх сурвалж: Daily Sabah

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sara 2018-10-29 85.102.111.164

Nugu Mongolchuudiin muulaad baidag Ebropin xujaa uls chin iim l mundag bn saa mundag bn

Avatar

Sara 2018-10-29 85.102.111.164

TURK ULSIIN ENE ISWX BUUDAL VNWXEER GAIXAMSHIGTAI MUN MANAI MONGOL ZALUUS XVRREL AJIKSAN GAR BUE XVCH XUDULMURUU ZAETSUULSAN 2 T GEXWS UNUUDUR YG VNENDEE TA BVXNIU MUULAAD AIDAG EBROOIN XYJAA NAR CHIN ESTOU YG VNENDEE AMDARAL DEEREE UX AJILSAG NAIRSAG XAMAGIIN GOLONI IX EBTEI AED TVMEN YM BN SHVV DEE Eeunxiilygch T Erdigan gj mundagvxvn bn bn 70 nas garsan xvn 70 say xvniug sain abj ybna daa

Avatar

Зочин 2018-10-29 182.160.34.61

mongold yaagaad tom udirdagch torohgyi baina.

Avatar

ЭЗЭНТЭЙ УЛС САЙХАН ЮМ 2018-10-29 66.181.183.119

Манай төр эзэнгүй болжээ. Уур хүрч байна

Avatar

Зочин 2018-10-29 64.119.17.17

Эрдоган Пүтин Ши нар араа дааж ажлаа хийж байна. Энд эзэнгүй тамгагүй төр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж