Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг угтан 10 дугаар сарын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Амьдрах орчин өөрийн хашаа, газартаа хүнсний ногоо зүлэг, мод тарьж бусдыг уриалан шинэлэг санал санаачлага гаргаж, агаар хөрсний бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулж байгальд ээлтэй орчин бүрдүүлсэн гэр бүлүүдийг “Эко гэр бүл”-ээр шалгаруулах ажлыг зохион байгуулсан билээ.
“Эко гэр бүл”-ийн шалгаруулалтад Нийслэлийн 9 дүүргээс тус бүрээс шилдэг 2 гэр бүл нийт 18 гэр бүлийн материалыг хүлээн авсан ба дээрх гэр бүлүүдээс шалгаруулалтын болзлыг хангасан ХУД 12-р хороо Д.Аманжол, БЗД 20-р хороо Ч.Дамиран, СБД 16-р хороо Ч.Эрдэнэчулуун, ЧД 15-р хороо Г. Батбаяр, БГД 6-р хороо Н. Дашдаваа, Багануур 4-р хороо Ц. Норжмаа, Налайх 4-р хороо К. Базар, Багахангай 2-р хороо С. Хундуу, СХД 32-р хороо Д. Чимэдбалжир нарын 9 гэр бүл “Эко гэр бүл”-ээр шалгарлаа.
9 гэр бүлийг шалгаруулах үйл ажиллагаа “Зайсан хилл” цогцолборт болж “Эко гэр бүл”-ийн шагналыг гардууллаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.