Архивчдын нэгдсэн зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Архивчдын нэгдсэн зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө

Архивчдын нэгдсэн зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө

Нийслэл 379 жилийн ой, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас “Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг энэ сарын 26-ны өдөр Хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай зохион байгуулав.

Зөвлөгөөнд Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал Д.Батжаргал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн, мэргэжилтэн Ш.Дариймаа, бусад их дээд сургуулиудын төлөөлөл болон нийслэлийн төр захиргааны, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудын шилдэг тэргүүний 300 архивчид оролцлоо.

“Нийслэл, дүүргийн тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах батлагдсан удирдамжийн дагуу “Нийслэлийн архивын салбарын үүсэл хөгжил, түүхэн замнал”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд”, “Архивын салбарын эрх зүйн шинэчлэл, шийдвэрлэвэл зохих асуудлууд” сэдвүүдээр шилдэг таван илтгэлийг шалгаруулж, зөвлөгөөнөөр хэлэлцүүллээ.

Мөн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Архивын ерөнхий газраас илтгэл хэлэлцүүлж,  тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөгөөнд оролцогчид өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, нээлттэй зөвлөлдлөө гэж нийслэлийн Архивын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж