"Авлигын эсрэг-Би" эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо | News.MN

"Авлигын эсрэг-Би" эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

"Авлигын эсрэг-Би" эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

"Авлигын эсрэг-Би" эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ‘’Авлигын эсрэг-Би’’ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ.

Өнгөрсөн хугацаанд тус эссэ бичлэгийн уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 хүүхдийн бүтээл ирж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа. Шилдгүүдийг авлигын эсрэг хууль тогтоомжийг уншсан байдал, асуудлыг хэрхэн зөв тодорхойлсон, шинэ шинэлэг санааг яаж  дэвшүүлсэн мөн монгол хэл бичгийн найруулгын алдаагүй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр тодруулсан юм.

Тус тэмцээний шилдгүүдийн шагналыг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам нар гардууллаа. Тус эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг 79 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Ө.Анужин эзэлсэн бол ХСИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11б ангийн сурагч Х.Хантэнгэрийн эссе бичвэр удаалжээ. Харин уг тэмцээний гуравдугаар байранд 79 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Ариунзаяагийн эссэ орсон бол Русский лицей сургуулийн ахлах ангийн сурагч Ө.Намууны эссэ Тусгай байранд тус тус шалгарсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-29 202.55.191.130

2 захад нь зогсож байгаа ямар хөгшин сурагч нар вэ

Avatar

Zochin 2018-10-29 202.9.42.117

Уншиж болох ууСайн бна

Avatar

г 2018-10-29 66.181.161.8

Уншья байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж