“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр хуралд  “Урт нэртэй” гэгдэх хуулийн дагаж  мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвины мэдээллийг сонссон байна. Уг хуулийн төсөл дээр дахин ажлын хэсэг байгуулахаар болж,  ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг томилсон байна.  “Урт нэртэй” гэгдэх хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр нэгдсэн байр суурьт хүрэх хүртэл хойшлуулж буйгаа дуулгалаа. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Согтууруулах ундааны  хяналтын тухай хуулийн төсөл УИХ-ын  гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн барьсан  Архины хяналтын тухай  хуультай 80 хувь нь  нийцэж байгаа аж.  Тиймээс зарчмын зөрүүтэй тодорхой заалтууд дээр бүлэг нэгдсэн байр суурьт хүрэхээр болжээ. Мөн бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх  тухай,  Өршөөлийн тухай хуулиудын  төслөөр санал солилцсон байна.

 С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж