Пушкины сүүлийн мөчийг бэхжүүлсэн нүүрний хэвийг зарна гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

Пушкины сүүлийн мөчийг бэхжүүлсэн нүүрний хэвийг зарна гэжээ

Пушкины сүүлийн мөчийг бэхжүүлсэн нүүрний хэвийг зарна гэжээ

Оросын үнэгүй зар сурталчилгааны нэгэн сайтад яруу найрагч Александр Сергеевич Пушкины амьсгал хураах мөчийг бэхжүүлсэн нүүрний хэвийг 100 мянган рублиэр зарна гэсэн зар тавигджээ.

Зар тавьсан хүн энэ маск нь түүнд үе уламжилж ирсэн хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр хэвийг уран барималч Федор Толстой авсан бөгөөд өөрийгөө Федор Толстойн удмын хүн гэсэн ч үүнийгээ нотлох хангалттай мэдээлэл өгөөгүй ажээ.

“Миний өвөөгийн авааль эхнэр уран барималч Толстойн хамаатан байсан. Тэр эмэгтэйд энэ хэв хадгалагдаж байсан. Харин эмэгтэй нас барсны дараа хэвийг манай өвөө хадгалан бидэнд дамжуулан үлдээсэн” гэж хэлжээ.

Санкт Петербург хотын Пушкины музейн албан ёсны цахим хуудсанд өгүүлснээр яруу найрагчийг амьсгал хураасан өдөр уран барималч С.И.Гальберг нүүрний хэвийг авчээ. 15 ширхэг хэв авснаас өнөөдөр ердөө дөрвөн ширхэг хэв бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн гэж үздэг ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж