"Халамжаасаа татгалзаж, зах зээлийн зарчмаар нь явуул"

Хуучирсан мэдээ: 2018.10.30-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

"Халамжаасаа татгалзаж, зах зээлийн зарчмаар нь явуул"

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

lubold

Л.Болд

УИХ-ын гишүүн

“Хэрэвзээ Үндсэн хуулийг шинэчлэн баталъя гэвэл 1992 оны зарчмаар явах ёстой. Тэгтэл өнөөдөр тийм байж чадахгүй байна. Хуйвалдааны зарчмаар Монголын төрийн тогтолцоо, бие даасан улс байхын эсрэг заалтуудыг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулах гээд байгаа учраас би эсэргүүцэж байгаа юм. Авлигажсан, хаалттай, мафижсан тогтолцоо руу орж, ард түмний гэсэн тодотголтой заалтуудыг   авчихвал урт настай байж чадахгүй. 2016 оны сонгуулийн үр дүнд бий болсон МАН олонх болонгуутаа Ерөнхийлөгчийн засаглалаа авъя. Өнгөрсөн найман жил Ардчилсан нам Ерөнхийлөгчөө авлаа, одоо манай ээлж гээд ажлын хэсэг гаргасан.  Яагаад гэвэл тухайн үед МАН намын даргаа Ерөнхийлөгч болно гэж тооцоолж дахин МАН сонгуульд ялагддаггүй болох тэр тогтолцоог Үндсэн хуульд оруулах гэж байсан юм. Гэвч АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон. Тиймээс одоо бүх эрхийг Ерөнхий сайдад, намын даргадаа төвлөрүүлэх тухай санал явж байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга нь Ерөнхийлөгч болбол тийш нь бүх эрх мэдлийг өгнө, эсрэгээрээ намын дарга нь Ерөнхий сайд байвал  мөн  бүх эрх мэдлийг өгнө гэсэн санаа. Энэ байдал гэнэт бий болчихсон зүйл биш. Социализмын үед ч байсан. Ерөнхий сайд гол хүн байж үзлээ. Дараа нь намын дарга, Ерөнхийлөгч ч гол хүн байж үзлээ.”

Эх сурвалж: news.mn

dorjhand

Т.Доржханд

Эдийн засагч

“Аливаа нэг бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх байдлаар хэзээ хүртэл явах вэ. Ард түмэндээ мөнгө тараадаг халамжийн бодлого, зохицуулах гэж оролдсон байдлаас болоод эдийн засаг улам л гүнзгий намагт шигдээд байна. Тэгэхээр бид 1990 оноос зах зээлийн эдийн засаг гэдэг системийг хүлээж аваад, энэ системээрээ цаашдаа хөгжлийн  асуудлаа шийдээд явна гэж байгаа бол тууштай байх. Өргөн хэрэглээний бараанд гол хувь эзэмшдэг мах, цахилгаан, бензин шатахууны үнийг төрөөс барьдаг, үр дүнд нь тухайн салбар нь хөгждөггүй, хөрөнгө оруулалт хийгддэггүй, байнгын өртэй байдаг. Нөгөө талдаа шатахууны компаниудад маш бага ханшаар ам.доллар өгдөг, тэрийг буцаагаад зарах тохиолдол байсан. Зохисгүй үзүүлэлтүүд ард нь байдаг зүйлсээсээ татгалзах хэрэгтэй. Зарчмаар нь явуулах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс компаниудад мөнгө өгдөг, нөөцөлдөг энэ байдлыг тодорхой түвшинд хязгаарлах. Санаа нь, компаниуд нөөцөлдөг байх ёстой. Урт хугацааны стратегиэ аваад явах хэрэгтэй. Нөгөө талдаа Улаанбаатар хотын түгжрэл гээд нийгмийн асуудал байна. Гэтэл, хичнээн зам тавиад энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Эдийн засгийн хөшүүргийг нь ажиллуулахаас өөр арга байхгүй. Цахилгаан машин руу гаа орно. Энэ бол зөв байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарт хэрэгтэй. Утаа хаясан олон жил машин унадаг, тэр нь эргээд газрын тосны компаниудад ашиг өгдөг. Алийн болгон ингэж явах юм бэ.”

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж