Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө | News.MN

Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

Туркийн Истанбул хотноо тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ, Герман, Францын төрийн тэргүүн нарын оролцсон дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Уулзалтын гол зорилго нь долоон жил орчим дайн байлдааны хөлд нэрвэгдсэн Сири улсыг цаашид хэрхэх талаар хэлэлцсэн байна.

Уулзалтын үеэр талуудын хамгийн их санал зөрөлдсөн асуудал нь Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад болон түүнийг дэмжиж байсан Орос, Ираны Засгийн газрууд дайны үеэр сирийн босогчдын эзлэн авсан ихэнх газруудыг эзэлж авсан явдал байлаа. Харин барууныхан Ассадыг ард түмнийхээ эсрэг дарангуйлал, харгислал үйлдсэн хэмээн буруушааж байгаа юм.

Мөн сүүлийн үед томоохон үймээн дэгдсэн газар болох Сирийн баруун хойд хэсгийн Идлиб муж дахь гал зогсоох хэлэлцээг байгуулах асуудлыг талууд хөндсөн юм. Тус мужид гал зогсоож, намжмал байдлыг бий болгох нь маш чухал байгаа тухай Туркийн Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд хэлж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард Турк болон ОХУ-ын төрийн тэргүүн нар Идлиб мужийн эргэн тойронд бамбай бүсийг бий болгох санаачилгад нэгдсэн билээ.

Дөрвөн улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдлийг гаргасан бөгөөд үүнд 2018 оныг дуусахаас өмнө Сирийн шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, ялангуяа тус улсад ардчилсан, чөлөөт сонгууль явуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн тус улсад хүмүүнлэгийн байгууллагууд, ажилчдын үйл ажиллагаа явуулах болон эх орноосоо дүрвэсэн хүмүүсийг сайн дураараа эргэж ирэх нөхцөлийг хангах явдал чухлаар тавигдаж байгаа юм.

Дөрвөн улсын удирдагчдын уулзалтын гол зорилго нь 2011 онд эхэлснээсээ хойш 360 мянга гаруй хүний амийг авч одсон Сирийн дайныг төгсгөл болгох шийдлийг олох байлаа.

Эх сурвалж: Gulf News

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж