Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа | News.MN

Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа

Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр (2018.10.29) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрултэй уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд, санал солилцох уулзалтын хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэнд ноён Элчин сайдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Канадын Засгийн газар, Канадын Элчин сайдын яам, “Канад сан”-гаас Монгол Улсад цөөнгүй төсөл хэрэгжүүлж, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв.

Тэрбээр мөн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг одоо байгаа түвшинээс ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Элчин сайд Дэвид Уиллиам Спрул, санал солилцох уулзалт зохион байгуулсанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт талархал илэрхийлээд Канад Улсын зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Канадын парламентаас улс орнуудын парламентын ажилтнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг чадавхижуулах сургалтад Монгол Улсын парламентын ажилтнуудыг энэ жил мөн хамруулах талаар ярилцсан.

Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар мөн санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс парламентад сонгогдсон гишүүний хувьд “Канад сан”-гаас  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерийн лабораторийг засварлах төслийг хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-10-29 202.126.89.64

бас шатар гэж их гүйнээ…. уулзаж нэг хоёр үг сольж үзсэн. Боловсорол муутай, бүдүүлэг, хонзогнуур шинжтэй хүн байна лээ

Avatar

ХҮЗҮҮГҮЙ БАЙЖ АЛЧУУР БҮҮ ЗҮҮЖ БАЙ 2018-10-29 66.181.183.119

Энэ самган уулзаж юугаа ярих вэ. Төрөө ийм болтол доош хийсэн үхэрүүд

Avatar

Иргэн 2018-10-29 66.181.185.54

Ичгэвтэр амьтан, аягүй бол ЖДҮ-ийн зээлээс хуссан даа. Дүү нь өөр намаас. Тийм юм гэж ер нь юу байдаг юм. Та хоёр тэгээд өрсөлдөгч үү, ха ха Тэнэг сонгогчид, доромжлуулаад явж байвал таарсан амьтад,

Avatar

Zochin 2018-10-29 150.129.140.164

Ene odoo hen bolchihood elchin saidtai uulzaad bgn

Avatar

zochin 2018-10-29 202.9.42.217

инээдтэй авгай улсаар мөнгө даалгаж сурчаад ирээд төрийн сангийнхнаас бултцан гэл үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж