Японы гүнжийн хуримын ёслол болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Японы гүнжийн хуримын ёслол болж байна

Японы гүнжийн хуримын ёслол болж байна

Японы гүнж Аяако өнөөдөр /2018.10.29/ Токиогийн Мэйжи сумд хуримаа хийж байна. Тэрбээр Кэй Морияа хэмээх энгийн иргэнтэй гэр бүл болж байгаа юм. Японы эзэн хааны гэр бүлийн эрэгтэй гишүүн энгийн эмэгтэй хүнтэй гэрлэсэн тохиолдолд тэрхүү эмэгтэй язгууртан болдог бол энгийн эрэгтэй хүнтэй гэр бүл болсон гүнж нар язгууртны хэргэм зэргээсээ татгалздаг уламжлалтай. Эзэн хааны ууган ач охин мөн энгийн иргэнтэй 2020 онд гэрлэхээр төлөвлөөд байгаа.

Одоо 28 настай Аяако нь эзэн хаан Акихитогийн үеэлийн охин бөгөөд түүний эцэг ханхүү Такамадо 2002 онд нас барсан юм. Түүний сүйт залуу 32 настай Кэй Морияа нь “Ниппон Юсэн” хөлөг онгоцны компанийн ажилтан ажээ. Аяако гүнж Хэйагийн үеийн (794-1185 он) үс засалт, өмсгөлөөр гоёсон бол сүйт залуу нь барууны ёслолын хувцас өмсжээ. Өнгөрсөн долоо хоногт Японы эзэн хаан Акихито гүнж Аяаког хааны ордноос үдэж гаргах ёслол болсон юм. Үдэлтийн ёслолын үеэр гүнж Аяако Барууны загварын хуримын даашинз өмссөн байв.

 

Гүнж Аяако “Би түүнийг анх хараад өмнө нь хаа нэг газар харж байсан ч юм шиг, эсвэл таньдаг хүн шиг дотно санагдаж байсан” хэмээн сүйт залуугийнхаа тухай хэлсэн бол Кэй Морияа “Түүний эелдэг зөөлөн зан чанарт нь би татагдсан” хэмээжээ.

Японы засгийн газраас гүнж Аяакод 107 сая иений нэг удаагийн тэтгэмж өгөхөөр болсон. Энэхүү тэтгэмж нь хэдийгээр энгийн ардтай гэрлэж цол хэргэмээ хураалгасан ч цаашид нэр төрөө хадгалж явахад нь туслах зорилготой гэнэ.

 Эх сурвалж: ASAHI.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж